• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрүүл мэндэд тустай хүнсний ногоо идэхэд анхаарах зүйл

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:23:11

      Түүхийгээр идэж болох хүнсний ногоонууд:

      Лууван, цагаан лууван, усан лууван, улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, байцайны гол, улаан байцаа зэрэг. Түүхийгээр идэх хүнсний ногоог сонгохдоо органик бүтээгдэхүүнийг сонгоорой. Шууд идэхэд зориулж сүмс бэлтгэхдээ цуу, давс, оливийн тос зэргийг хэрэглэж болно. Мөн жанд дүрж идэж болно.

      Буцалсан усанд дүрж болгодог хүнсний ногоонууд:

      Брокколи, цэцэгт байцаа зэргийн буцалсан усанд дүрж гаргаад идвэл эдгээр ногооны целлюлоз хялбар шингэдэг. Бууцай, хулсны найлзуур зэргийг ч буцалсан усанд дүрж болгоод идвэл сайн. Булцуут байцаа зэрэг манжингийн төрлийг ч буцалсан усанд дүрж гаргавал идэхэд сайхан байдаг бөгөөд хурдан шингэдэг. Зираа, чилим зэргийг түүхийгээр идэхдээ ч арилгаж угаасны дараа буцалсан усанд дүрээрэй.

     Заавал чанаж идэх хүнсний ногоо:

     1.Цардуултай хүнсний ногооны төрөл болох төмс, таро, яас төмс зэргийг заавал буцалгаж идээрэй. Учир нь түүхий цардуулын бөөмийг хүний бие шингэж чаддаггүй юм.

     2. Хавтгай шош, бөөрөнхий ногоон буурцаг зэргийг өнгийг нь хувиртал сайтар чанах хэрэгтэй.

     3. Буурцгийн соёолжоор хуурга хийсэн ч, салат хийсэн ч тэр урьдаар сайтар чанах хэрэгтэй.

      Шар цэцэг болон хар мөөг шинэ соргог үедээ хортой байдаг тул хатаасны дараа идэж болдог. Хатаасан хар мөөгийг бүлээн усанд дэвтээх үед бөөгнөрсөн хэсгийг битгий идээрэй. Хатаасан шар цэцгийг хүйтэн усанд дэвтээвэл сайн.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе