• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:29:30

         Хөл бөмбөгийн тэмцээн ширүүн явагдаж байх үед үзэгчид тамирчидтай хамт баярлан догдлох нь ч бий, харамсан гуних нь ч бий. Энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө хүмүүс янз бүрээр илэрхийлдэг. Өөрийн шүтэн биширдэг багтаа хүч нэмэн урам хайрлаж, уухайлан хашхирах, бүрээ үлээх, хэнгэрэг бөмбөр дэлдэх зэргээр баярлан догдолсон сэтгэлээ илэрхийлдэг. Харин зарим үед гутаан доромжилсон өнгө аясаар тамирчдыг, багийн дасгалжуулагчийг, шүүгчийг хэлэх юм уу, цаашлаад тэмцээний талбай уруу элдэв зүйлсийг шидэж дургүйцэл, бухимдал зэргээ илэрхийлдэг. Иймээс та бүхэн хөл бөмбөгийн тэмцээн үзэхдээ хэт хөөрөлд автаж, боловсон бус үг яриа үйл хөдөлгөөн гаргахыг тэвчээрэй.

         Дэг журам

         Тэмцээний талбайн дэг журам болон аюулгүй байдлыг хангахын тулд зохион байгуулагч талаас тодорхой арга хэмжээ авдаг. Талбайд орох үеийн аюулгүйн хяналт шалгалтыг сайтар хийж, хориотой эд бодисыг гадна хурааж саатуулдаг. Мөн хөгжмийн тоглолт зэргийг зохион байгуулж үзэгчдийн хашхирах хараах зэргийг бууруулдаг. Дэлгэцээр тэмцээний видеог эргэн үзүүлж, зарим маргаантай шүүлтийн үнэн зөвийг ялгаж болно. Үзэгчдийн дунд тойрон эргэлддэг усан сав зэргийг ажиллуулах нь үзэгчдийн уцаар бухимдлыг дарах болно. Холбогдох байгууллага, сайн дурынхан болон хөл бөмбөгийн хорхойтнууд зохион байгуулалттайгаар жигд хувцаслаж, хамтдаа уухайлан бүжих зэргээр тэмцээний талбайг хөөр хөгжөөнтэй болгодог юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе