• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бид хамтдаа суралцаж байна

CRI       (GMT+08:00) 2014-08-13 19:02:51

 

      Улаанбаатар-Бээжингийн олон улсын галт тэргэнд Монгол улсын олон аймаг хотоос шалгарсан 20 гаруй хүүхэд их л хөөртэй хөгжилтэй явна. Тэднийг нэг л зүйл холбож байгаа нь хятад хэл, хятадын соёл юм. 2002 оноос хойш жил бүр Монгол улсад HSK буюу Хятад хэлний түвшин тогтоох шалтгалтыг зохион явуулах болсон юм. Шалгалтанд онцгой амжилт үзүүлсэн оюутан сурагчид Олон улсын хүүхдийн аялалд оролцохоор Хятад улсыг зорьж яваа нь энэ юм. "Бид олон улсын хүүхдүүдэд өөрийн орныг сурталчлахын хажуугаар хятад хэл соёлын тухай олон зүйлийг суралцах болно" гэж оюутан Зулгэрэл ярьж байна.

 

Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн нээлтийн үеэр

      Хятад, Монголын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа аль эрт 1952 оноос эхлэлтэй ч өнгөрсөн зууны 60-аад оны дунд үеэс бий болсон түүхэн цаг хугацааны ээдрээтэй байдал хоёр орны харилцаанд маш таагүй нөлөө үзүүлсэн юм. Гэсэн ч тэрхүү алдагдсан боломж, цаг хугацааг хоёр орны боловсрол соёлын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй нөхөж байна. Тиймээс ч оюутан Зулгэрэл болон түүнтэй адил олон мянган хүүхэд залуусыг "алдагдсан цаг хугацааг нөхөгчид" гэж нэрлэж болох юм.

 

Хятадын Олон улсын радиогийн  "CRI-Үй Цай" күнзийн танхимын нээлтийн үеэр 

      МУ-ын анхны бөгөөд цорын ганц Күнзийн институтийг 2008 онд МУИС-ийн дэргэд байгуулсан бол МУ-ын анхны Күнзийн хичээлийн танхимыг 2009 онд манай Хятадын олон улсын радио болон Монгол улсын Үй Цай бүрэн дунд сургууль хамтран "CRI-Үй Цай" нэрээр байгуулсан юм. "CRI-Үй Цай" күнзийн танхим маань Монгол улсын хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа, соёлын солилцооны хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар байна.

      5. Албан бус тоогоор МУ-ын хэдэн оюутан Хятадад суралцаж байгаа вэ?

      6. Монгол улсад Күнзийн институт хэдэн онд байгуулагдсан бэ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе