• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бид хамтдаа наадаж байна

CRI       (GMT+08:00) 2014-08-13 19:13:06

 

       2008 оны 8-р сарын 14-ий өдөр Бээжингийн олимпийн жүдо бөхийн эрэгтэй -100 кг-ын шувтаргын тэмцээнд Монгол улсын тамирчин Найдангийн Төвшинбаяр Казакстаны алдарт бөх Асхат Житкеев нар барилдахаар талбайд зогсож байна. Энэ бол жирийн нэг барилдаан биш, харин улс үндэстний ялалт, ялагдалыг тодорхойлох шийдвэрлэх тэмцээн. Гэхдээ арав гаруйхан минутын дараа Монгол улс хагас зуун шахам жил хүсэн хүлээсэн олимпийн анхны алтан медалиа хүртэж, Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан билээ.

 

       Монгол улсын үе үеийн баг тамирчдыг бэлтгэн, байнгын дасгал сургуулилт хийх газар, хоёрдахь гэр орон нь болсон Улаанбаатар хотын Спортын төв ордныг тэртээ 1958 онд БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан нь өдгөө ч үр өгөөжөө өгч, хоёр орны спортын салбарын найрсаг хамтын ажиллагааны өнгөрсөн хагас зууны бэлэг тэмдэг болон сүндэрлэсээр бий. Тэгвэл Хятад улсын буцалтгүй тусламжаар 2008 он олимпийн жилд шаваа тавьж, 2010 онд ашиглалтад орсон Улаанбаатар хотын шинэ спортын ордон хоёр орны спортын найрсаг харилцааны ирэх хагас зуун жилийн бэлэг тэмдэг болох юм.

      7. 29-р зуны олимп Хятадын аль хотод нээлтээ хийсэн бэ?

      8. 2008 оны олимпт Монгол улс нийт хэдэн медаль хүртсэн бэ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе