![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Бээжин хот дахь "Монгол Таун" зочид буудал, Эрээн хот дахь Монгол дэлгүүр
20140813js005.mp3
|
Хятадын нийслэл Бээжин хотын төв Жяньгүомэнь гудамжнаа монголчуудын хөл хөдөлгөөн үл тасарна. 30 давхар өндөр асрын 12 давхарт хэсэг монголчууд айраг цагаа ууж, шарсан хонины мах зооглох, 18 давхарт нь бас хэсэг монголчууд телевизороо гарын аясаар удирдаж монгол, орос, хятад суваг эргүүлэн суух аж. Бээжин хот дахь энэ бичил "Монгол таун"-ыг Монгол улсын залуу бизнесмэн Гэрэлт-Од байгуулсан юм. Өнөөдөр Гэрэлт-Од шиг олон зуун монгол залуу Хятадад өөрийн бизнесийг эхлүүлж, Хятадын асар хурдтай тэлж байгаа зах зээлийн том орон зайд өрсөлдөх боломжтой болжээ. Энэ бол Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр орны бизнес худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжлийн бодит үр дүн юм.
МУ-ын ГХ-ны сайд асан Ц.Гомбосүрэн Бээжин хотноо болсон "Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсаны
20 жилийн ойн арга хэмжээний үеэр
Хятад, Монгол хоёр орны дипломат харилцааны 65 жилийн түүхэнд үзэл суртлын хүйтэн дайнаас үүдсэн "царцанги үе" байсан хэдий ч найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа гол төлөв байсаар ирсэн юм. Манай хоёр орон 1991 оноос чөлөөт худалдаа эхлүүлж, тухайн жилдээ 46 сая ам.долларын худалдаа хийж байжээ. 2011 он гэхэд энэ хэмжээ 6 тэрбум 400 сая ам.долларт хүрч, 139 дахинаар нэмэгдсэн байв.
9. Хятад, Монголын хамгийн том боомтыг нэрлэнэ үү?
10. Хятадын алдартай брэндүүдээс тавыг нэрлэнэ үү?
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |