• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин

CRI       (GMT+08:00) 2014-08-18 11:09:06

      Ши Жиньпин. Эр. Хань үндэстэн. 1953 оны 6-р сард төрсөн. Шааньси мужийн Фүпин нутгийн хүн. 1969 оны 1-р сараас ажлын гараагаа эхэлсэн. 1974 оны 1-р сард ХКН-д элссэн. Чинхуа Их Сургуулийн хүмүүнлэг нийгмийн дээд сургуулийн Марксизмын онол, үзэл санаа улс төрийн боловсролын мэргэжлээр төгссөн. Алба хашиж байхдаа эрдмийн зэрэг хамгаалсан.Хууль зүйн доктор цолтой.

      Одоо ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн дарга, ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга.

  • 1969-1975 онд Шааньси мужийн Яньчуань сяний Вэнь Ань-И нэгдлийн Лян Жяхэ бригадын сэхээтэн, намын үүрийн нарийн бичгийн дарга
  • 1975-1979 онд Чинхуа Их Сургуулийн химийн аж үйлдвэрийн факультетийн үндсэн органик нэгдлийн мэргэжлээр суралцсан
  • 1979-1982 онд Төрийн зөвлөлийн тамгын газар, цэргийн төв зөвлөлийн тамгын газрын нарийн бичгийн дарга (одоогийн эрхэлж буй)
  • 1982-1983 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн орлогч дарга
  • 1983-1985 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн дарга, тус сянийн зэвсэгт хүчний нэгдүгээр улс төрийн зөвлөлийн гишүүн, намын үүрийн 1-р НБД
  • 1985-1988 онд Фүжянь мужийн Сямэнь хотын намын хорооны байнгын гишүүн, хотын орлогч дарга
  • 1988-1990 онд Фүжянь мужийн Нин Дэ хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1993 онд Фүжянь мужийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын байнгын хорооны дарга
  • 1993-1995 онд Фүжянь мужийн намын хорооны байнгын гишүүн, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын байнгын хорооны дарга, Фүжөү цэргийн тойргийн намын хорооны нэгдүгээр НБД
  • 1995-1996 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын байнгын хорооны дарга
  • 1996-1999 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга
  • 1999-2000 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжин цэргийн тойргийн батлан хамгаалах дайчлалын хорооны орлогч дарга
  • 2000-2002 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн дарга (1998-2002 онд Чинхуа Их Сургуулийн хүмүүнлэг нийгмийн дээд сургуулийн Марксизмын онол, үзэл санаа улс төрийн боловсролын мэргэжлээр оройн аспирантурт сурч, хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ)
  • 2002-2002 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжин цэргийн тойргийн батлан хамгаалах дайчлалын хорооны орлогч дарга, Жэжян мужийн батлан хамгаалах дайчлалын хорооны дарга
  • 2002-2003 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Жэжян мужийн цэргийн тойргийн намын хорооны 1- НБД
  • 2003-2007 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга
  • 2007-2007 онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 2007—2008 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
  • 2008—2010 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын дарга, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
  • 2010—2012 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын дарга, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал
  • 2012--2013 онд Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын орлогч дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга
  • 2013--2014 онд Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга
  • 2014 оноос  Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга, Төв хорооны үндэсний аюулгүй байдлын хорооны дарга

      15 дах удаагийн Төв хорооны бэлтгэл гишүүн, 16, 17, 18 дахь удаагийн Төв хорооны гишүүн, 17 дахь удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын газрын нарийн бичгийн дарга. 18 дахь удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын газрын нарийн бичгийн дарга.11 дэх удаагийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны анхдугаар бүгд хурлаас БНХАУ-ын орлогч даргаар сонгогдсон. 17 дах удаагийн 5-р бүгд хурлаас ХКН-ын цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар нөхөн сонгосон. 11 дэх удаагийн БХАТИХ-ын 17-р хурлаас БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дэд даргаар томилов. 18 дах удаагийн 1-р бүгд хурлаас ХКН-ын цэргийн төв зөвлөлийн тэргүүлэгчээр томиллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе