• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "хур дагуулсан" айлчлалаа эхлэлээ

CRI       (GMT+08:00) 2014-08-21 16:42:40

     Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өглөө 11 цагт тусгай онгоцоор Улаанбаатар хотноо газардаж, Монгол улс дахь төрийн айлчлалаа албан ёсоор эхэллээ.

     Ши Жиньпин даргыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буухад нь Монгол улсын ард иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл элэгсэг дотноор хүлээж авсан юм. Гартаа хоёр орны далбааг хийсгэн инээмсэглэх тэднийг хараад Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар машинаа зогсоон бууж, тэдэнтэй гар барин мэндчилэхэд, бороонд хувцас нь норохыг ч үл анзаарах багачууд баяр хөөртэй байлаа.

     Монголчууд "Хувьтай хүн хур борооноор" гэлцдэг. Мөн холын зочин бороо дагуулан ирэхийг ихэд бэлэгшээдэг билээ. 2008 оны 6 сард Ши Жиньпин дарга Хятадын дэд даргын хувиар МУ-д ирэхдээ ч бороо дагуулсан айлчлал хийж байсан юм. Энэ удаагийн азын хур дагуулсан айлчлал хоёр орны ард иргэдийн харилцаа төдийгүй МУ-ын хөгжилд үр өгөөжтэй айлчлал болно гэсэн хүлээлт Монголын ард иргэдийн дунд их байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе