• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баянголын монгол үндэстний өөртөө засах жөү

CRI       (GMT+08:00) 2014-09-05 15:53:37

      ШУӨЗО-ны харьяанд багтдаг. Тус өөртөө засах орны зүүн хэсэгт байрлаж, зүүн талаараа Ганьсү муж, Хөх-нуур мужтай хиллэж, өмнөд талаараа Күнь лүнь шань уул болон ТӨЗО-тай хиллэж, баруун талаараа Хэ тянь, Аксутай хиллэж, умард талаараа Тэнгэр уулаа түшиж, Ил, Тарбагтай, Цанж, Өрөмч, Түрпан, Хамил зэрэг газартай хиллэж буй. Энэ нь Хятадын орон нутгийн зэрэглэл бүхий хамгийн том өөртөө засах жөү юм.

      Баянголын газрын тос байгалийн хийн нөөц их байдаг төдийгүй нарны энергийн баялагтай. Үүнээс гадна, Баянголын Хэ жин сяний Баянбулагийн нутаг бол Хятадын 2-р том хээр тал, нийт 250 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Баянголын аялал жуулчлалд нуур бүрдийн хөвөөний наранд шаралтын алтан шаргал элс сайр, Бостон нуурыг тойрсон аялал жуулчлалын дархан газрууд буй.

      Баянголд байгалийн баялаг, амьтан ургамал ихтэй, тэмээ, хун, бүхэн, том толгойтой загас гээд 73 төрлийн зэрлэг амьтан, 2200 гаруй төрлийн хээрийн ургамал байдаг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе