|
|
||
Хятадын баруун бүсгийн нэгдүгээр хаалга гэсэн алдартай Борталын Монгол Өөртөө засах Жоу Хятадын баруун хойд нутгийн зүнгарын хотгорын баруун хэсэгт Казакстантай хиллэж, нийт нутаг дэвсгэр нь 27 мянган хавтгай дөрвөлжин км байж, 370 км хилийн шугамтай. Тус жоуд Бортал хот, Жин Сянь, Рашаан Сянь, Алаг уулын ам хот, Сайрамын үзэмжит бүс, Шинжааны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын 5-р девиз зэрэг багтаж, нийт хүн ам нь 500 мянгад хүрч, Монгол, Хан, Уйгар, Казак, Хотон зэрэг 36 үндэстэн аж төрөн амьдарч байдаг.
Бортал нутаг баруун хязгаарын аршийн орон, дэлхийн дахины соёлт нутаг гэдэг алдартай. Гадаадад нээлттэй байх ажил үйлсийн тасралтгүй гүнзгийрэхийг дагалдан, Бортал нь Хятадын Баруунш нээлтэй байх өмнө эгнээ болж, Шинжааны тэнгэр уулын хойд хэсгийн эдийн засгийн бүсийн чухал бүрэлдэхүүн хэсэг боллоо.
Хятадын зүүн нутгийн Лянь Юньган боомтоос эхэлсэн Европ Азийн шинэ төмөр зам Борталын Алаг уулын боомтоор дамжин, Недирландын Рутердам хотод хүрдэг. Улсын зэрэглэлийн G30 авто зам Борталын бүх нутаг дэвсгэрээр дамжин, Или-Хоргос, Үрэмч-Жин Сянийг төмөр замтай энэд холбогдож, Хятад Казакстаны нефтийн хоолой, Баруун нутгийн хийг зүүнш дамжуулах хоёрдох шугамын байгалийн хийн хоолой Борталаар өнгөрч, Борталд тогтмол нислэг ажиллаж, энэ нутагт хөгжлийн нэн өргөн орон зай хангасан юм. Бортал бол зүүн нутагтай холбоолж, баруунш хөгжих, баруун нутгийг зүүнш холбох чухал зангилгаа болж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |