• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР Монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсний 50 жилийг Улаанбаатарт тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2014-12-05 09:42:58

       Хятадын Олон Улсын Радио Монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсний 50 жилийг тохиолдуулан ХОУР-гийн Монгол улс дахь салбар студи Улаанбаатар хотноо баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. Ажиллагаанд Монгол улсаас ХОУР-д монгол хэлний мэргэжилтнээр ажиллаж байсан үе үеийн мэргэжилтэн, ахмад сэтгүүлч, залуу уран бүтээлчид оролцож, монгол нэвтрүүлгийн 50 жилийн түүхэн амжилтуудыг эргэн дурслаа. Манай радио 1992 онд Монгол улсаас мэргэжилтэн урьж ажиллуулах болсон юм. Тэр цагаас өнөөг хүртэл 20 гаруй мэргэжилтэн бидний ажлын төлөө сэтгэл оюунаа дайчлан ажиллажээ. Ойн үйл ажиллагааны үеэр анхны мэргэжилтэн, ахмад сэтгүүлч Д.Амбэсэлмаагаас эхлээд 2013-2014 онд мэргэжилтнээр ажилласан залуу сэтгүүлч Б.Сонинчимэг хүртэл үе үеийн 16 мэргэжилтэн ХОУР-д ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаж, Монгол нэвтрүүлгийн хамт олондоо баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе