• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хурал эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-30 14:48:13

Жүншинь агентлагийн мэдээ: Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны жил тутмын хурал 28-ны үдээс өмнө Хайнаний Бө-Аод эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд илтгэл тавьжээ.

Ши Жиньпин дарга олон орны зочид тус хуралд оролцож буйд баярлаж байгаагаа илэрхийлэн, хуралд амжилт хүсэв.

Тэрээр, энэ удаагийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал "Азийн шинэ ирээдүй: хувь заяаны хамтын цогцыг зорино" уриан дор болж байгаа нь цаг үедээ тохирсон бөгөөд чухал ач холбогдолтой төдийгүй алс холын түүхэн ач холбогдолтой юм. Бүгдээрээ санал бодлоо чөлөөтэй ярьж, Азийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд үнэнхүү хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Мөн өдрийн нээлтийн ёслолыг тус чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Жөү Вэньжүн даргалж, захирал Ясуо Фукуда баярын үг хэлэв. Хөтөлбөрийн дагуу гадаадын арваад удирдагчид нээлтийн ёслолд илтгэл тавьжээ.

Тус хурал 26-ны өдрөөс эхлэн, макро эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөх, технологиор шинийг зохион бүтээх, улс төрийн аюулгүй байдал, нийгэм иргэний амьдрал зэрэг салбарын албан ёсны арга хэмжээг 70 гаруй удаа зохиож, 29-нд өндөрлөнө. Дэлхийн олон улс орон, бүс нутгийн 1700 гаруй зочид оролцон гүнзгий ярилцаж байгаа юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе