• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бурхны мэлмий мэт Сайрамын нуур аа...

CRI       (GMT+08:00) 2015-04-24 17:28:09

Шинжааны Бор талын Тэнгэр уулын хормойд үзэсгэлэн төгөлдөр Сайрамын нуур яг л бурхны мэлмий мэт гэрэлтэн байдаг билээ. Далайн төвшнөөс дээш 2000 гаруй метр өндөрт орших Сайрам нуур зүүнээс баруун тийш 30 км, өмнөөс умарш 25 км үргэлжилдэг.

ХОУР-ийн сэтгүүлч, яруу найрагч Гэ.Баатар Бортал нутгийн хүү. Бээжинд ажиллаж амьдраад, дасаж идээшээд олон жил болж буй ч унасан газар, угаасан ус гэдэг хэзээд сэтгэлийн уяа байдаг юм хойно, "Сайрамын нуур" хэмээх дууг үе аятай нь зохиож, нутаг усаа санасан сэтгэлээ дэвтээжээ.

Гэ Баатарын "Сайрам нуур" дуу Шинжааны радиогийн Монгол зохиолын дууны уралдаанд тэргүүн байранд шалгарч байсан юм.

 

Цэнхэр тэнгэрийн ижилхэн өнгөтэй
Цэгээн тунгалаг Сайрмын нуур аа
Цэлгэр талын минь гэгээн мэлмий
Чин зүрхний минь омогшил
Нарт дэлхий уужим боловчиг
Сайрмын нуур минь ганцхан юм даа

Та бүхэнд "Сайрмын нуур" дууг Өвөр Монголын нэрт дуучин Цэцэгмаагийн дуулснаар сонсгоё. Таалан хүлээн авна уу

Бэлтгэсэн. Д.Мөнхжаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе