|
|
||
Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал, ажилгүйдэл, амьдралын өртөг ихэссэн зэрэг шалтгаанаас Палестинд олон мянган залуу хуримлаж, гэр бүр болох аргагүй болсон байна. Тиймээс Палестины ерөнхийлөгчийн албанаас нийтийн хуримын ёслол зохион байгуулж, 250 хос нэгэн зэрэг хуримлажээ. Зохион байгуулагчид хуримын зардал, хуримын хувцас гаргаад зогсохгүй, шинэ хос бүрт 4000 америк доллартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгосон байна. Энэ нь залуу хосуудад хамтын амьдралаа эхлэхэд нь бага ч болов туслах зорилготой гэж үйл ажиллагааг зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Хуримын ёслолд оролцож буй залуусын нэг нь Моххамед Израйлийн Тел-Авив хотын нэгэн супермаркетад ачаа өргөгч ажилтай тэрээр хоног тутамд шөнийн ээлжинд 10 гаруй цаг ажилладаг. Сарын цалин нь ердөө 200 шекель буюу 50 ам доллар. Тэрээр манай сурвалжлагчид ярихдаа, "Мэдээж хэрвээ мөнгөтэй байсан бол би хуримаа өөрөө л хийнэ. Гэхдээ Ирусалимд хурим хийхэд 100-150 мянган шекель хэрэгтэй. Надад тийм их мөнгө байхгүй, өөрөө хуримаа хийнэ гэвэл дахиад 2 жил эсвэл бүр 4 жил ажиллах хэрэгтэй байх" гэлээ. Ирусалимд юмны үнэ тэнгэрт хадсан өндөр ч Моххамед тэтгэмжийн мөнгөө байрны түрээс төлөх, гэрийн тавилга авахаас гадна эхнэртээ хуримын бэлэг авахад зарцуулна гэлээ.
Залуу хосууд Йордан голын баруун эргийн хотуудаас Жерико хотод цугларч, хуримын ёслолоо ийнхүү хамтдаа тэмдэглэлээ. Өмнө нь ийм нийтийн хуримын ёслолыг Палестиний ХАМАС хөдөлгөөнийнхөн Газын зурваст зохион байгуулж байжээ.
Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |