• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц Хятадын киночид "Чонон сүлд" киног онцоллоо

CRI       (GMT+08:00) 2015-05-14 17:09:35

5-р сарын 11-нд Хятадын киноны тавдугаар их наадам Францын Парис хотноо нээлтээ хийлээ. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэ наадам Францын үзэгчдэд хятадын киног танилцуулах, Хятад Францын киночдын солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Кино наадмыг зохион байгуулагч, Парис дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Иньфү ярихдаа, "Өнгөрсөн жил хоёр орны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Алтан гургалдай" нэртэй кино дэлхийн үзэгчдийн хүртээл болсон бол энэ жил "Чонон сүлд" кино асар их амжилт оллоо. Франц Хятадын киночид цаашид олон уран бүтээл хамтран туурвина гэж найдаж байна" гэлээ.

"Монако охин", "Коко Шанел" зэрэг киног найруулсан Францын алдарт найруулагч, хатагтай Анн Фонтен Хятадын кино наадмын дүр төрхөөр ажилладаг. Тэрээр наадмын нээлтэнд оролцохдоо таван удаа амжилттай зохиогдсон тус наадмын ач холбогдлын талаар, "Наадмын үеэр хятадын уран бүтээлчдийн олон төрлийн сэдэв, өргөн баялаг агуулгатай киног францын үзэгчдэд үзүүлэхийг зорьдог. Тэр дунд бас эмэгтэй найруулагчдын бүтээл ч багтдаг. Энэ наадам бас "Чонон сүлд", "Алтан гургалдай" зэрэг хоёр орны хамтарсан кино дэлгэцийн бүтээл төрөхөд ч маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм" гэж ярив.

Ирэх саруудад хятадын кино найруулагчдын 10 гаруй бүтээл Парис, Лион, Марсель хотын үзэгчдийн хүртээл болох юм.
Орчуулсан: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе