• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөрмонголын залуус Хамрын хийд орчимд 2000 мод тарилаа

CRI       (GMT+08:00) 2015-05-14 17:31:57

ӨМ-ын Шилийн гол аймгийн "Тулга" холбооныхон Монгол улсын "Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-нд нэгдэж, Дорноговь аймагт 5500 ширхэг мод бэлэглэж, 5-р сарын 9-нд Монгол улсын мод тарих үндэсний өдрөөр Хамрын хийд орчимд 2000 гүйлс тарихад гар бие оролцжээ.

"Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрсдийн хүч, иргэдийн хандиваар Монгол улсын хот хөдөөд нийт 55210 ширхэг мод тарьж ургуулжээ. Тэдний сайн дурын аяныг ӨМ-ын Тулга холбооноос дэмжсэнд баяртай байгаагаа "Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ-ын дарга Наранцогт манай сурвалжлагчид ярьсан юм.

Өм-ын Тулга холбооны гишүүн Нандинбилэг, "Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн ном бүтээлээ туурвиж байсан ариун дагшин оронд мод тарьсан минь дээдийн буян юм даа. Цөлжилтийн гамшиг манай Шилийн гол аймагт ч нүүрлэж, малчид, ард иргэдийн амьдрал ахуйд ноцтой нөлөөлөх болсон. "Тулга" холбоог үүсгэн байгуулсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой" гэлээ.

Холбооны залуус мод тарихаас гадна монгол, түвдийн эмзэг бүлгийн хүмүүст хувцас, ахуйн хэрэглэл хандивлах ажиллагааг байнга зохион байгуулж байгаа юм байна. Монгол улсад "Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ-аар дамжуулан гурван удаа тусламжийн бараа илгээснийг ход хөдөөгийн өрх толгойлсон эцэг, эхчүүд, хүүхдүүд, ахмад настнуудад тараажээ. Энэ удаа Тулга холбооныхон Хамрын хийдэд мод тарихдаа Сайншанд сумын гурван айлд тусламж олгосон байна.

Бэлтгэсэн: Алтаннавч, Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе