|
|
||
Бага ангийн хүүхдүүд сургуулийн шалгалт шүүлгээс болж сэтгэцийн хямралд орох нь ихсэж байгааг Английн "Хүүхдийн төлөө" сайн дурын байгууллагын судалгаа харуулжээ. Тус байгууллага "Хүүхдийн төлөө" шууд утас ажиллуулдаг бөгөөд өнгөрсөн жил шалгалтаас болж хямралд орсон хүүхдүүдийн санал гомдолтой холбоотой 35000 дуудлага хүлээн авсан нь урьд жилийнхээс яг нэг дахин их үзүүлэлт болжээ. Тус байгууллага Английн нийт эцэг эх, багш, сургуулийн захиргаанд бага насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар онцгой анхаарахыг уриалж байна.
"Бид хүүхдүүдийн шалгалтын дарамттай холбоотой гомдол их сонсдог. Энэ дарамт хүүхдийг аймтгай, түгшимтгий болгодог. Цаашлаад сэтгэл гутралд оруулах, өөрийгөө бэртээх эсвэл амиа хорлох сэдлийг ч төрүүлэх аюултай" гэж Английн "Хүүхдийн төлөө" сайн дурын байгууллагын ажилтан Алекс Грей манай сурвалжлагчид ярьжээ.
Хүүхдийг шалгалтынх нь үеэр их амрааж, биеийн дасал хөдөлгөөн хийлгэж, орой эрт унтуулах нь сэтгэцийн дарамтыг нь арилгах хамгийн тустай арга гэж зөвлөж байна. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |