|
|
||
Иерусалим хотод "Хязгааргүй хайр" нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнд дайны үед Европоос Шанхайд дүрвэсэн еврейчүүдийн амьдрал, ахуйг харуулжээ.
Энэ жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жил. Дэлхийн 61 улс орныг хамарсан энэ аймшигт дайнд 60 гаруй сая хүн амиа алдсаны дотор 6 сая нь нацистуудын гарт үрэгдсэн еврейчүүд байсан юм. Европт еврейчүүдийг хомроголон устгаж байсан өнгөрсөн зууны 30, 40-өөд оны үед 20 мянга гаруй еврей хүн Хятадын Шанхай хотод дүрвэж амь аврагдсан түүхтэй.
Еврейчүүд Шанхай хотын хөгжлийн түүх, хотын бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг Хятадаас Израйльд суугаа элчин сайдын яамны зөвлөх Лүкүнь үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолсон юм.
Иерусалим хотын дарга Нир Баркат хэлэхдээ, "Тэр аймшигт, хүнд хэцүү цаг үед Хятадын ард түмэн 20 мянга гаруй еврей хүнийг Германы нацистуудын гараас аварсныг бид маш тод санаж байна. Шанхай хот еврейчүүдийн аварлын гарц байсныг бидний түүх хэзээ ч мартахгүй. Шанхайн хотын ард түмэнд бид гүн талархал, хүндэтгэл илэрхийлж байна" гэж хэллээ.
"Хязгааргүй хайр" нэртэй энэ үзэсгэлэнд 70 гаруй бүтээл тавигдсанаас 30 нь тосон будгийн зураг, 30 нь хятад зураг, 10 нь түүхэн гэрэл зураг юм. Үзэсгэлэн 5 сарын 25 хүртэл Иерусалимын иргэдэд нээлттэй ажиллана. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |