• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын цэргийн ангийн жагсаал

CRI       (GMT+08:00) 2015-09-03 15:08:10

Афганистаны төлөөлөгчдийн баг
Афганистаны ардын армийн ёслолын цэргээс бүрэлдэж, 3-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь тэслэгч Абдул Рахим.


Беларусийн жагсаал
Беларусь Бүгд Найрамдах улсын зэвсэг хүчний ёслолын жагсаалын цэргээс бүрдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1  ахлагч, 3-н тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь зэвсэг хүчний хамгаалалтын командлагч хурандаа Хрисау Антони.


Камбожийн төлөөлөгчдийн баг
Камбож Вангийн нэрэмжит цэргийн төлөөлөгчдийн баг 7-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь ёслолын жагсаалын цэргийн дэд дарга хурандаа Ин Хиер.


Кубын жагсаал
Куб улсын хувьсгалын зэвсэгт хүчний хуурай, тэнгис, агаар—агаар хамгаалын цэргийн бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 ахлагч, 3-н тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь ёслолын жагсаалын цэргийн дарга дэд хурандаа Жозе Луис Пераз.


Египетийн жагсаал
Египет улсын зэвсэгт хүчний хуурай, тэнгис, агаар болон агаар хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 73-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 8×8, 1 ахлагч, 1 командлагч, 5-н тугчин, 2  туг хамгаалагчтай\. Ахлагч нь ёслолын жагсаалын цэргийн дарга хурандаа Ахмед Абделазиз Мохамед Алу Елсаиад.


Фижийн төлөөлөгчдийн баг
Фижийн зэвсэг хүчний төлөөлөгчдийн баг 7-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь стратегийн командалын газрын түрүүч Вайсак Вайсеа Вале Рату.


Казахстаны жагсаал
Казахстаны зэвсэгт хүчний хуурай, тэнгис, агаар гурван замын цэргийн ёслолын цэргээс бүрэлдэж, 77-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 ахлагч, 1 тугчин, 4-н туг хамгаалагчтай\. Ахлагч нь жанжин штабын цэргийн сургуулилтын хэлтсийн дэд дарга хурандаа Алдиярув Нурлан.


Киргизийн жагсаал
Киргизийн зэвсэгт хүчний ардын сэргийлэн хамгаалалтын цэргийн бригадын бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 Ахлагч, 2 командлагч, 1 тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь сэргийлэн хамгаалалтын цэргийн бригадын дарга хурандаа Исаков Даниар.


Лаосын төлөөлөгчдийн баг
Лаосын ардын армийн төлөөлөгчдийн баг 7-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь 279 дугаар хорооны суман дарга ахлах дэслэгч Кон Вейлайпэн.


Мексикийн жагсаал
Мексик улсын зэвсэгт хүчний хуурай замын баатрын цэргийн сургууль, агаарын цэргийн сургууль, тэнгисийн баатрын цэргийн сургуулийн оюутнаас бүрэлдэж, 75-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 Ахлагч, 2 тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь дэд хурандаа Жосе Карлос Луна Лоаез.


Монгол улсын жагсаал
Монгол улсын зэвсэг хүчний энгийн зорилтын цэргийн команд штаб болон агаар хамгаалах цэргийн команд штабын бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 74-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 ахлагч, 1 тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь штабын дарга дэд хурандаа Батдэлгэрийн Хас-Эрдэнэ.


Пакистаны жагсаал
Пакистан улсын зэвсэгт хүчний хуурай, тэнгис, агаар цэргийн бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 75-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1  ахлагч буюу командлагч, 1 тугчин, 3-н туг хамгаалагчтай\. Ахлагч нь хилийн цэргийн хорооны дарга дэд хурандаа Мохаммад Тауев.


Сербийн жагсаал
Серби улсын зэвсэгт хүчний ёслолын ангиас бүрэлдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 ахлагч, 1 тугчин, 2 командлагч, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь тусгай хамгаалах агийн дарга хошууч Марко Маряанович.


Тажикстаны жагсаал
Тажикстан улсын батлан хамгаалах яамны сэргийлэн хамгаалах хорооны ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \жагсаал нь 10×7, 1 ахлагч, 2 командлагч, 1 тугчин, 2 туг хамгаалагчтай\. Ахлагч нь Батлан хамгаалах яамны сургуулилтын газрын дэд дарга хурандаа Максумов Илхом.


Вануатугийн төлөөлөгчдийн баг
Вануатугийн маневрлах армийн төлөөлөгчдийн баг 7-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь гал командын төвийн командлагч тэслэгч Вомма Авиа.


Венесуэлийн төлөөлөгчдийн баг
Венесуэлийн цэргийн төлөөлөгчдийн баг Боливар хуурай цэргийн офицеруудын сургуулиас бүрэлдэж, 9-н бие бүрэлдэхүүнтэй. Ахлагч нь явган цэргийн офицерын сургуулийн сурагч, дэслэгч Мигуел Ангел Хернандез Луго.


Оросын жагсаал
ОХУ-ын зэвсэг хүчний хуурай, тэнгис, агаар цэргийн бие бүрэлдэхүүнээс бүрэлдэж, 76-н бие бүрэлдэхүүнтэй \3-н 4×5 ын хайрцагласан жагсаал, 1 ахлагч, 4-н тугчин, 11-н туг хамгаалагчтай\. Ахлагч нь 154-р сэргийлэн хамгаалах хорооны сумын дарга, тэслэгч Бовров Дмитрий Александрович.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе