• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Mr. Chaiwat WANISHWATTANA

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:28

Тайланд Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн дарга, Тайландын эдийн засаг үндэсний сонины ахлах редактор

Ноён Chaiwat WANISHWATTANA бол Тайландын "Эдийн засгийн үндэсний сонин"-ы ахлах редактор юм. Тайландын "Эдийн засгийн үндэсний сонин" эдийн засаг, бизнесийн салбарт анхаарал тавьж ажилладаг. Mr. Chaiwat WANISHWATTANA тус сонинд 35 жил ажиллаж байна. Тэрээр мөн Тайландын эдийн засгийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн дарга, Тайланд Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч юм. Тайланд, Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг Тайланд Хятадын сэтгүүлчдийн хооронд найрсаг харилцаа тогтоож, Тайландын сэтгүүлчдийг мэдлэгээ өргөжүүлж, Хятадын хэвлэл мэдээлэл, урлаг соёлыг гүнзгий танилцахыг дэмждэг бөгөөд зөв оновчтой шударга мэдээлэл өгөх нь хоёр орны харилцааг тогтвортой дээшлүүлэхэд ашигтай гэж үздэг байна.

37 жилийн түүхтэй "Эдийн засгийн үндэсний сонин" Тайландад эдийн засаг, бизнесийн тухай тусгай мэдээлэл хүргэдэг бөгөөд 40 хэсэгтэй, лхагва, бямба гараг бүрт хэвлэгддэг, 20 тайланд батын үнэтэй гэнэ.

"Эдийн засгийн үндэсний сонин" бол Тайландад хамгийн их гүйлгээтэй эдийн засгийн мэдээллийн сонин бөгөөд сар бүр 150.000 хувь хэвлэдэг байна. Үүнээс гадна, Тайландын түүхэнд хамгийн анхны өнгөт сонин бөгөөд урьд өдрийн сонин, гурван өдрийн сонины хэлбэрээр тарааж байжээ.

"Эдийн засгийн үндэсний сонин"-ы мэдээллийн агуулгыг 13 төрөлд хуваадаг. Тухайлбал: банк, санхүү, хувьцаа, үнэт цаас, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, үл хөдлөх хөрөнгө, зам тээвэр, олон улсын мэдээ, мэдээлэл технологи, авто машин, бүс нутгийн эдийн засаг, улс төр эдийн засаг, амьдралын хэлбэр зэрэг хамрагддаг.

Энгийн иргэдэд мэдээ мэдээлэл өгөх төдийгүй тус сонины газар бас Тайландын хэвлэл мэдээллийнхэнд олон төрлийн судалгааны арга хэмжээ зохин явуулахад туслан, судалгааны агуулгадаа эдийн засгийн салбарын чухал сэдвүүдийг хамруулж, ажил төрөл эрхэлж буй олон хүнийг ажил мэргэжлийн бэлтгэл дамжаанд хамруулдаг байна. Эдгээр арга хэмжээ Тайландын олон газарт ээлжээр зохиогддог бөгөөд оролцогчдоос төлбөр авдаггүй гэнэ. Иймээс хэвлэл мэдээллийнхэн нийгэм, олон нийтэд мэдлэг боловсролыг түгээн уламжлах чухал үүргийг гүйцэтгэдэг хэмээн тус сонины хороо үздэг байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе