• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ноён Иван Поляков

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:43

Оросын Сибирийн медиа корпорацийн ТУЗ-ийн дарга.

Ноён Иван Поляков 1978 оны 6-р сарын 22-нд Магнитогорскт төржээ. Тэрээр 2000 онд Омск мужийн их сургууль, 2002 онд ОХУ-ын ГХЯ-ны Гадаад харилцааны дээд сургуулийг төгсжээ. 2011 оноос хойш ОХУ-ын Сибирийн радиогийн тэргүүлэгчээр ажиллаж, олон нийтийн олон арга хэмжээнд оролцсон юм. 2012 онд Орос-Хятадын бизнесийн нийгэмлэгийн орлогч даргаар, 2015 онд Орос-Тайландын худалдааны зөвлөлийн даргаар томилогдон ажилласаар байна.

Сибирийн радио хэвлэл мэдээллийн олон замаар хөгжиж буй радио сүлжээ мөн бөгөөд 25 жилийн түүхтэй юм. Сибирийн олон нутагт радио нэвтрүүлгээ цацдаг бөгөөд сонсогчдын тоо нь 6 саяд хүрч байна.

Сибирийн радио бол засгийн газрын томоохон төслийн хамтын ажиллагааны түнш бөгөөд бусад том том радиотой олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байна. 2015 онд Бээжин хотноо ХОУР-тай хамтран нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулсан бөгөөд радио нэвтрүүлгийн салбарт олон төрлийн тусгай шагналыг хүртсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе