• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жемс Су

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:47

Америкийн Хуан Чиу Дун Фан буюу Channel Global East компанийн ерөнхийлөгч

Ноён Жемс Су БНХАУ-ын Шанхай хотод төрсөн юм, Америкийн радиогийн сувгийн эрх авсан Хятадын эх газрын анхны цагаач иргэн юм. Тэрээр Америкийн Ин Лун хэвлэл мэдээллийн компанийг үүсгэн байгуулагч, Америкийн Channel Global East компанийн ерөнхийлөгчийн албан тушаалтай. Телевиз, радио, сэтгүүл, сонин зэрэг олон хэвлэлүүдийг удирдан ажиллуулж байна. 20 гаруй жилийн турш ноён Жемс Су Хятад Америкийн соёлын харилцаанд хичээл зүтгэл гаргаж, АНУ-ын Бүгд Найрамдах Намын конгрессын хорооноос түүнд "Бүх Америкийн лидер" шагналыг олгосон юм. Америкийн Калифорни муж улсын төлөөлөгчдийн танхимаас түүнийг 60-р сонгуулийн тойргийн олон улсын худалдааны зөвлөлийн комиссын даргаар томилж, 2009 онд Хятад улсын цагаачдын холбооноос түүнд залуу гишүүний цол олгов.

Тэрээр Холливудын Хятад, Америкийн кино наадмын даргаар ажиллах болж, 2012 оны CCTV-гийн "Хятадын соёлыг дэлгэрүүлэх жил тутмын 20 шилдэг"-ийн жагсаалтад шалгарав. Түүний Хятад, Америкийн соёлын солилцоонд үзүүлсэн хувь нэмрийг алдаршуулан сайшааж 2012 онд Америкийн Калифорни муж улсын захиргаанаас 12-р сарын 26-ны өдрийг "Жемс Су-гийн өдөр" болгон зарлажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе