• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күн Шюн

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:51

Бээжингийн Олон улсын радиогийн Глобал дэлгүүрийн ТУЗ-ийн дарга

Глобал дэлгүүрийн захирал, ерөнхий редактор, эдийн засагч, Чан Жян бизнесийн дээд сургуулийн EMBA, Сичуанийн их сургуулийн профессор, намын төв хорооны боловсон хүчний төслийн гишүүн, Хятадын залуучуудын холбооны гишүүн, Хятадын тэргүүний ажилтан, буяны сурталчилгааны тэргүүний ажилтан, Хятадын арван шилдэг онолч, хэвлэл мэдээллийн туршлагатай ажилтан, "Хэвлэл мэдээллийн ашиг олох хэлбэр" ном гаргасан. Тус номыг хэвлэл мэдээллийн менежментийн зангилаа асуудлыг анх удаа хөндсөн ном гэж үздэг. Гүй Жоугийн телевизийн дэд захирал, Жя Юу дэлгүүрийн корпорацийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхий захирал, Хятад хэлний соёлын аж ахуйн хөрөнгө оруулалтын сан CMC-гийн ерөнхий захирал. Одоо Юй Жя Фань Рүн буюу EFIM хөрөнгө оруулалтын ХХК-ний зөвлөлийн дарга, Бээжингийн Олон улсын радиогийн Глобал дэлгүүрийн ТУЗ-ийн дарга, Бээжингийн Еюй Ши шинжлэх ухаан технологийн ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалтай.

Глобал дэлгүүр нь ХОУР-ийн гишүүн байгууллага, төв байр нь Бээжинд байдаг. Хятадын Omnimedia-гийн жижиглэнгийн худалдааны шилдэг тавцан юм. Телевиз делгүүр, болон цахим худалдаагаар гол болгосон жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний зэрэгцээ охин компаниудаараа дамжуулан бөөний худалдаа, боловсруулах үйл ажиллагаа, соёлын мэдээллийн бизнес эрхэлдэг. Глобал дэлгүүр бол үндэсний дээд шинэ шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгж юм. ISO 9001 чанарын удирдлагын систем болон ISO 27001 мэдээллийн аюулгүйн байдлын удирдлагын системийн үнэлгээг олж, Хятадын телевизийн дэлгүүрийн сувгуудын болон сүлжээний, хөдөлгөөнт холбооны шилдэг тавцанд хамрагдаж, Хятадын олон сая гэр бүлийг дэлхийн шилдэг гэрийн тавилгаар хангаж, амьдралын тав тухтай орчинг бүрдүүлж өгдөг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе