• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Като Ясуши

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:54

Японы Киото агентлагийн хятад хэлний сайтын ерөнхий редактор

Ноён Като Ясуши бол Японы Киодо Цусин агентлагийн олон улсын төлөвлөлтийн газрын гишүүн.

Като Ясуши Токио их сургуулийн утга зохиолын салбарыг төгсөж Киодо Цусин агентлагт ажилласан бөгөөд тус агентлагийн эдийн засгийн болон гадаад мэдээний хэлтэст сэтгүүлчээр ажиллаж байжээ. Дараа нь Бээжинд хотод Хятад дахь ерөнхий газарт сэтгүүлч, ерөнхий газрын дарга зэрэг ажлыг 8 жил 6 сар хийж явжээ. 2012 оноос Киодо Цусин агентлагийн ерөнхий төвийн олон улсын газарт ажиллаж эхэлсэн байна. Нагоя их сургуулийн аспирантад "гадаад мэдээ" сэдвээр хичээл зааж байжээ.

Киодо Цусин агентлаг нь Японы олон улсын чанартай хамгийн том мэдээллийн агентлаг бөгөөд 1945 онд байгуулагдаж, Японы сонин хэвлэлүүд, NHK зэрэг 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас бүрэлдсэн корпораци юм. Уг агентлаг нь бие даан засгийн газар, холбооны байгууллага, гэрээ хэлэлцээр байгуулсан хувийн телевизэд Японы дотоодын болон дэлхийн олон газрын мэдээ мэдээлэл, зураг дүрсээр хангадаг. Улсын дотооддоо 52, гадаадад 42 салбар агентлагтай, нийт 1600 гаруй ажилтантай юм байна. Эдүгээ, англи, хятад, солонгос гурван хэлээр гадаадад мэдээллээ хүргэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе