• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кем Гүнавадн

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:21:57

Камбожийн үндэсний телевизийн захирал

Ноён Кем Гүнавадн Камбож, Вьетнам, Зөвлөлт Холбоот улс, Япон зэрэг оронд телевизийн мэдээ мэдээлэл болон менежментийн мэргэжлээр сурч байсан юм. Тэрээр 1983 онд 36 хүний хамт Камбожийн телевизийг байгуулах тушаал авч ажиллаж эхэлжээ. Уг телевиз 1983 оны 12-р сараас албан ёсоор нэвтрүүлэг цацаж эхэлжээ. 1988 онд, Кем Гүнавадн Камбожийн телевизийн тусгай элчийн хувиар Камбожийн улс төрийн нам бүлгүүдийн Хануй, Бангкок, Жакарта, Москва, Парис, Бээжин, Токио болон хэлэлцээрийн төсөлд эцсийн гарын үсэг зурах үед болон НҮБ-ын төв байр түүнчлэн Камбожийн нийслэлд хийсэн хэлэлцээнд оролцож байв. Дэлхийд нэртэй хэлэлцээр болох "Парисын энх тайвны хэлэлцээр"-т 1991 оны 10-р сарын 23-нд Парис хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Кем Гүнавадн Камбожийн үндэсний радио телевизийн сүлжээний олон албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2004 оны 8-р сараас телевизийн захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна.

Камбожийн үндэсний телевиз нь тус улсын цорын ганц олон нийтийн телевиз бөгөөд Ази, Африк, Арлын улсууд болон Европын 126 улс оронд мэдээлэл хүргэдэг.

Өдгөө, Камбожийн үндэсний телевиз Хятадын CCTV, Японы NHK, Францын France зэрэг 24 телевизтэй өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Камбожийн үндэсний телевиз нь Камбожийн ард түмэнд энх тайван, хүний эрх болон ардчиллыг сурталчилж, засгийн газрын бодлого, иргэдийн хүсэл эрмэлзлийг таниулах зорилготой.

Америкийн Хуан Чиу Дун Фан буюу Channel Global East компанийн ерөнхийлөгч ноён Жемс Су Ноён Жемс Су БНХАУ-ын Шанхай хотод төрсөн юм, Америкийн радиогийн сувгийн эрх авсан Хятадын эх газрын анхны цагаач иргэн юм. Тэрээр Америкийн Ин Лун хэвлэл мэдээллийн компанийг үүсгэн байгуулагч, Америкийн Channel Global East компанийн ерөнхийлөгчийн албан тушаалтай. Телевиз, радио, сэтгүүл, сонин зэрэг олон хэвлэлүүдийг удирдан ажиллуулж байна. 20 гаруй жилийн турш ноён Жемс Су Хятад Америкийн соёлын харилцаанд хичээл зүтгэл гаргаж, АНУ-ын Бүгд Найрамдах Намын конгрессын хорооноос түүнд "Бүх Америкийн лидер" шагналыг олгосон юм. Америкийн Калифорни муж улсын төлөөлөгчдийн танхимаас түүнийг 60-р сонгуулийн тойргийн олон улсын худалдааны зөвлөлийн комиссын даргаар томилж, 2009 онд Хятад улсын цагаачдын холбооноос түүнд залуу гишүүний цол олгов.

Тэрээр Холливудын Хятад, Америкийн кино наадмын даргаар ажиллах болж, 2012 оны CCTV-гийн "Хятадын соёлыг дэлгэрүүлэх жил тутмын 20 шилдэг"-ийн жагсаалтад шалгарав. Түүний Хятад, Америкийн соёлын солилцоонд үзүүлсэн хувь нэмрийг алдаршуулан сайшааж 2012 онд Америкийн Калифорни муж улсын захиргаанаас 12-р сарын 26-ны өдрийг "Жемс Су-гийн өдөр" болгон зарлажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе