• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуршид Ахмед Малик

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:01

Пакистаны Үндэсний Радиогийн дэд захирал

Ноён Хуршид Ахмед Малик голдуу радио нэвтрүүлгийн төрөл жанрын төсөл боловсруулж бэлтгэх ажлыг хариуцдаг бөгөөд хөдөө орон нутгийн тухай нэвтрүүлэг, ардын дуу хөгжим, шууд нэвтрүүлэг, соёлын өв, уран зохиол, урлагийн тухай тусгай нэвтрүүлэг, баримтат нэвтрүүлэг, том хэмжээний нээлттэй нэвтрүүлэг, хөдөө орон нутгийн соёлын тухай нэвтрүүлэг бэлтгэж хийхдээ гарамгай. Тэрээр 2005 оны Пакистан, Кашмирын газар хөдлөлтийн дараа сэргээн босголт, урт хугацаагаар үргэлжилсэн ган гачиг, 2010 оны Пакистанд болсон олон удаагийн үер усны гамшиг зэрэг онц байдлын тухай мэдээ мэдээллийг сайн хийж, ихээхэн туршлага хуримтлуулсан юм.

Пакистаны Үндэсний Радио Корпорац гадаад, дотоод нэвтрүүлэг, ФМ 101, ФМ 93, ФМ 94 зэрэг нэвтрүүлгийн сувагтай. Эдгээрээс 64 радио суваг үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацахаас 34 ФМ радио, дунд долгионы 30 радио өдөрт 29 төрлийн нийт 702 минутын мэдээний нэвтрүүлэг хийж цацдаг. Дотооддоо зориулсан нэвтрүүлэг нь 23 хэлээр цацагдан, хүн амын 98 хувийг хамардаг. Харин гадаадад зориулсан нэвтрүүлэг 10 хэрээр Афганистан, Иран, Хятад, Энэтхэг, Бангладеш, Балба, Шри Ланка зэрэг орон, баруун Европын бүс нутгийг хамарч, өдөрт 8 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе