• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лаэрте Римоли

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:08

Бразилийн "Үндэсний мэдээлэл холбоо" компанийн ерөнхий захирал

ТУЗ-ийн дарга Ноён Лаэрте Римоли Бразилийн хамгийн алдартай "O Globo", "Folha de S.Paulo", "Sao Paulo мужийн сонин" болон "See" сэтгүүлийн газар сурвалжлагчаар ажиллаж байгаад "Radio Brazil"-ын ерөнхий редактораар ажиллах болсон.

1991 онд Бразилийн Олон улсын корпорацийг "Олон улсын мэдээллийн радиогийн сайт" төслийн гишүүнээр элсүүлэн, CBN-г үүсгэн байгуулсан юм. 1999-2002 онд Бразилийн холбооны засгийн газрын мэдээлэл, спорт, аялал жуулчлалын хэлтэст хэвлэлийн зөвлөх, 2006, 2014 онд ерөнхийлөгчид нэр дэвшсэн хоёр өрсөлдөгчийн сонгуулийн ажилд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 онд Бразилийн Парламентын телевизийн ерөнхий редактор, 2016 оноос одоог хүртэл Бразилийн "Үндэсний мэдээлэл холбоо" компани буюу EBC-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

EBC нь 2007 онд олон нийтийн мэдээлэл холбооны системийг чангатгах зорилготой байгуулагдсан. Тус компани байгуулагдснаар Бразилийн телевиз, Олон улсын телевиз, агентлаг, үндэсний радио болон олон нийтийн статустай 8 Олон нийтийн радиогийн системийг нэгтгэжээ.

EBC дотоод гадаадын хэрэглэгчдэд өндөр чанар бүхий мэдээлэл хүргэхийг зорилгоо болгож, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлан, мэдээллээр хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж яваа юм. Нэвтрүүлгийн агуулгыг сонгох, боловсруулах, зохицуулах, цацах талаар бие даан шийдэх эрхтэй бөгөөд мэдээ мэдээлэл, боловсрол, соёл спорт, чөлөөт цаг зэрэг бүх талын мэдээллийг хамарч, Бразилийн соёлын олон ургальч байдлыг бодитой харуулж, хэрэглэгчдийн шаардлагын дагуу төрөл бүрийн агуулгыг хүргэхээр хичээн ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе