• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Чанлэ

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:11

Phoenix TV (PTV)ХХКий ТУЗ-ийн дарга бөгөөд засаг захиргааны ерөнхий захирал

УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны гишүүн, Phoenix TV (PTV)ХХКий ТУЗ-ийн дарга бөгөөд засаг захиргааны ерөнхий захирал Лю Чанлэ 1996 онд Phoenix TV (PTV)Одон телевизийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2004 онд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн амар амгалан байдлын хууль эрх зүйн гишүүнээр (Justice of the Peace,JP)өргөмжлөгдсөн юм. 2008 онд Америкийн Олон улсын радио телевизийн дээд шагнал хүртсэн. 2020 онд Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааны мөнгөн медаль,(Bronze Bauhinia Star,BBS)2016 онд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн алтан медаль авчээ. Ноён Лю Чанлэ 10, 11 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, 12 дахь удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны байнгын хорооны гишүүн юм. Phoenix TV (PTV) Одон телевиз 1996 оны 3-р сарын 31-нд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш "Бүх дэлхийн хятадуудыг ойртуулж, дэлхий дахинд хятад хүмүүсийн дуу хоолойг хүргэх" зорилгоор дэлхийн хятадуудад хятад хэлээр чанарын өндөр түвшинд телевизийн нэвтрүүлэг хүргэх болжээ. Өдгөө, Phoenix TV (PTV)Одон телевиз интернет, долоо хоногийн сэтгүүл, гудамжны электроны дэлгэц, хэвлэл, радио, боловсрол зэрэг олон салбарын хэвлэл мэдээллийн групп болж хөгжсөн байна. Phoenix TV (PTV)ХХК 2000 оны 6-р сарын 30-наас Хонконгийн Хөрөнгийн Биржид хувьцаагаа арилжаалж эхэлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе