• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Mариа Элизабет Рэймундо

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:27

Филиппиний Үндэсний Радиогийн улс төр, мэдээллийн албаны ерөнхий редактор

Филиппиний Үндэсний Радиогийн улс төр, мэдээллийн албаны ерөнхий редакторын хувьд, хатагтай Рэймундо хоёр редакцийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохицуулж, сурвалжлагчийн томилолтыг хянадаг бөгөөд тусгай нэвтрүүлгийн хэсгийг шууд удирддаг. Мэдээний алба өдөр бүр PBS дотоодын мэдээний 33 нэвтрүүлэгт англи, филиппин хоёр хэл дээр цаг үеийн материалаар хангадаг.

PBS-ийн ажлаас гадна, хатагтай Рэймундо нь Филиппин Нидерландын радиогийн найрсаг нийгэмлэгийн гүйцэтгэгч дарга юм. Энэхүү нийгэмлэгийг Нидерландад суралцаж байгаа Филиппиний оюутнууд байгуулсан юм. Хатагтай Рэймундо бас тус нийгэмлэгийн сэтгүүл "Фэн Чэ"-гийн ерөнхий редактор мөртөө хэвлэн тараахыг гол хариуцагч юм.

Филиппиний үндэсний радио нь тус орны үндэсний 33 радиог эзэмшин, үйл ажиллагаа явуулдаг.

Филиппиний Ардын Радио (DZRB) бол PBS-BBS-ын хамгийн том радио юм. Манилад төвтэй бөгөөд Филиппиний бусад газарт нийтдээ 28 салбар радиотой байдаг. Түүнчлэн PBS-BBS-ын дор бас арилжаа, спорт, соёл радио сэтгүүл буюу Radyo Magasin радио болон богино долгионы радио зэрэг байдаг.

Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд шууд харъяалагддаг радиогийн хувьд, PBS-BBS-ын нэвтрүүлэг засгийн газрын хөгжлийн олон арга барил болон үйл ажиллагааг сурталчлахыг гол агуулгаа болгож, өдөр бүр дунджаар 15 цаг буюу өглөөний 5 цагаас оройн 8 цаг хүртэл нэвтрүүлгээ цацаж, баярын өдрүүдэд ч ажилладаг байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе