• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Масуд Малик

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:35

Пакистаны Ассошэйтед Пресс Агентлагийн захирал

Ноён Масуд Малик 2015 оны 10-р сард ПАПА-ийн захирлын албан тушаалд томилогджээ. Тэрбээр тус агентлагийг удирдаж эхэлмэгц хөгжлийн шинэ төлөвлөгөө боловсруулж, мэргэжлийн өндөр түвшинд хөгжсөн цаасан хэвлэлийг дижитал мэдээллийн хэрэгсэл болгон хөгжүүлэх гарааг тавьсан бол одоо тус агентлаг сонин, фото зураг, дижитал хэвлэл зэрэг талаар уншигчдын эрэлт хэрэгцээг улам сайн хангаж ажиллах болсон байна. Ноён Масуд Малик мөн социал медиа хариуцсан тусгай салбар нэгж ажиллуулж, ПАПА-ийн албан веб сайтыг мэдээ мэдээллийн веб хуудас болгон өөрчилсөн байна.

Пакистаны Ассошиэйтэд Пресс Агентлаг бол тус орны үндэстний хэмжээний мэдээлэх агентлаг бөгөөд 1947 онд байгуулагдан, 1961 онд засгийн газрын удирдлагад орсон байна. 2002 онд ПАПА-ийн корпорац компани байгуулж, аж ахуйн нэгжийн хэв загвараар ажиллаж эхэлжээ.

ПАПА өдөр бүр гадаад дотоодын мэдээ мэдээллийг Англи, Урду, Синдхи, Пушту зэрэг хэлээр сонин, радио, телевиз, засгийн газрын тамгын газар, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ мэдээлэл нийлүүлдэг. Мөн тус агентлаг Вашингтон, Нью-Йорк, Лондон, Бээжин, Шинэ Дели зэрэг хотод тусгай сэтгүүлч томилон ажиллуулж, гадаадын 37 мэдээний агентлагтай мэдээ солилцох хэлэлцээр байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе