• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Стелла Ху

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:39

Шинэ-Зеландын NZC медиа группийн захирал

Стелла Ху, NZC медиа группийн захирал. Өвөг дээдсийн нутаг нь Хятад. Хэвлэл мэдээллийн мэргэжлээр бакалавр хамгаалж, Окландын их сургуулийн Барилгын ухааны тэнхимийг Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр төгссөн. Хятад болон гадаад орнуудын хятад хэл дээрх сонин, төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийн холбогдох ажилд олон жил ажилласан, түүнчлэн мэдээллийн хэрэгслийг үүсгэн байгуулж, ажиллуулсан баялаг амжилт туршлагатай.

NZC медиа групп: NZC медиа групп бол Шинэ-Зеланд дахь Хятад хүмүүсийн цорын ганц мэдээллийн хэрэгсэл юм. Радио, сонин, сэтгүүл, телевиз, мэдээллийн шинэ хэрэгслийг бүрдүүлсэн медиа компани юм. Шинэ Зеландын Хятад хэлний радио суваг FM 90.6, "Жун Вэнь Ши Дай" сонин, "Киви стайл" сэтгүүл, Панда TV суваг, түүнчлэн төрөл бүрийн мэдээллийн шинэ хэрэгслүүд тус группт харьяалагддаг. Үүсгэн байгуулснаас хойш NZC медиа групп нөөц баялгаа төвлөрүүлэн, мэдээлэх боломжоо өргөтгөж, мэдээллийн хэрэгсэл ба үзэгчид сонсогчдын хооронд, Ази гаралтай хүмүүс болон нийгмийн гол урсгал, түүнчлэн Хятад, Шинэ-Зеландын хооронд харилцаа холбооны гүүр холбоос нь болсоор иржээ. NZC медиа групп мэргэжлийн боловсон хүчний давуу нөхцөлдөө түшиглэн Хятад соёлыг уламжлан түгээхийг үүргээ болгож, мэдээ мэдээллээ бодит үнэнд тулгуурлан, бие даан ажиллаж, нийгмийн үүрэг хариуцлагыг дээдлэн, гадаад дотоодтой харилцаж, Шинэ-Зеландын хамгийн бүрэн мэдээллийн хэрэгсэлтэй, хамгийн нөлөө бүхий медиа группын нэг болж чадсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе