• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Mr.Yuksel Mansur KILINC

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:22:53

Туркийн Yon радиогийн дарга

KILINC 1995 онд анх Yon радиог үүсгэн байгуулалцаж байжээ. Тэр бол радио телевизийн тусгай нийгэмлэг (RATEM)-ийг үүсгэн байгуулагч юм. Тус нийгэмлэг анх 2001 онд байгуулагджээ. Одоо KILINC хэвлэл мэдээллийн шинэ салбарт ажиллаж байна. ТУЗ-ийн дарга KILINC-ээр удирдуулсан Yon радио бол ХОУР болон Шиньжяны Ардын Радиотой хамтран ажилладаг түнш юм.

Сүүлийн жилүүдэд, Туркийн Yon радио хэдэн чухал төсөл хэрэгжүүлжээ. Үүнд 1.Туркийн Yon радиогийн дарга, ноён KILINC 2013 онд Туркийн радио телевизийн нийгэмлэгийн төлөөлөгчийн хувиар Албани, Македонд айлчилж, орон нутгийн радиогийн салбарын хөгжилтэй танилцав. 2.Туркийн Yon радио 2013, 2014 онд Стамбулын телевизийн яармагт оролцов. 3.Туркийн Yon радио "Торгоны зам" сэдвийн хүрээнд, Хятадын Шиньжяны хэвлэлийн компанитай хамтын ажиллагаа өрнүүлсэн байна.

Yon радио Туркийн хамгийн том хот Стамбулд байдаг, 15 жилийн түүхтэй радио юм. Стамбулын богино долгионы 102 радиогоос эхний 10-т ордог. Тус радио Стамбул болон эргэн тойрны Мармара бүсэд нэвтрүүлгээ цацаж, 20 сая хүнийг хамарч, 2 сая гаруй байнгын сонсогчтой. Мөн хиймэл дагуулаар дамжуулж Туркийн бүх нутаг дэвсгэр болон Европ, Кавказ, Ойрх Дорнод, Умард Африкт нэвтрүүлгээ цацдаг. Yon радио бол ХОУР болон Шинжяны Ардын Радиотой хамтран ажилладаг түнш юм. Мөн "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ыг анх үүсгэн байгуулалцсан гишүүн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе