• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эргэцүүлэл

CRI       (GMT+08:00) 2017-03-21 17:14:53

2014 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"

"Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"

2014 оны 4-р сарын 8-нд Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал "Дижитал цаг үеийн хэвлэл мэдээллийн инновац болон хариуцлага" уриан дор ярилцсан байна

"Азийн гоо үзэсгэлэн" гэрэл зургийн үзэсгэлэн

"Азийн гоо үзэсгэлэн" гэрэл зургийн үзэсгэлэнг Хятадын Олон Улсын Радиогоос санаачилж, "Торгоны зам", "Тэнгисийн торгоны зам" зэрэг эртний худалдаа, нөхөрлөлийн хонгилын хүмүүнлэгийн үзэл санаа, соёлын агуулгыг уудлан Азийн соёл иргэншлийг дэлхий дахинд фото зургийн аргаар харуулж, хүн төрөлхтний найрсаг солилцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

2015 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"

1. "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ын бэлтгэл хурал

2015 оны 3-р сарын 26-нд "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ын бэлтгэл хурал Бө-Аод болж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

2. "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"

2015 оны 3-р сарын 26-нд Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал "Торгоны замын тухай ойлголтоо нэгтгэж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг хамт цогцлооё" сэдвээр хэлэлцжээ. Мөн хуралд оролцсон хэвлэл мэдээллийн 21 байгууллагын удирдагчид "Нэг бүс нэг зам" дагуу улс оронд ямар ямар боломж, өрсөлдөөн сорилт авчрах вэ", "Хэвлэл мэдээллүүд өөр өөр соёл иргэншлийн хоорондох яриа хэлцэл, харилцаа холбоог хэрхэн урагшлуулах", "хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ хүрээ, шинэ үзэл баримтлал" зэрэг гурван сэдвээр халуун яриа өрнүүлж, санал солилцсон байна.

3. "Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зуржээ

2015 оны 3-р сарын 26-нд хуралд оролцогсод илэн далангүй ярилцаж, 17 орны хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын удирдагчид хэвлэл мэдээллийн инновац бүтээж хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах зэрэг сэдвийн хүрээнд санал солилцон, нийтлэг ойлголтод хүрч, "Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зуржээ.

2016 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"

2016 оны 3-р сарын 22-нд Хятад, Монгол, Бангладеш, Камбож, Египет, Энэтхэг, Индонез, Япон , БНСУ, Лаос, Балба, Турк зэрэг 12 улс орны хэвлэл мэдээллийн 18 байгууллагын удирдагч, "Нэг бүс нэг зам-Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ боломж" сэдвээр хэлэлцсэн байна.

Үүнд 8 улс орны хэвлэл мэдээллийн 13 байгууллага "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ыг үүсгэн байгуулах, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ индэр байгуулах, Азийн хэвлэл мэдээллийн нөлөөг нэмэгдүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе