• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-24 19:22:28    
Хуучин дуучин Юй Жин

Хятадын Олон Улсын Радио

     Юй Жин бол Хятадын страдын дууны тавцан дээр арав гаруй жил дуулсан ахмад дуучин юм. Түүний дуулсан дууг Хятадын маш олон эгэл жирийн хүн ард сайн мэддэг боловч, Юй Жин өөрийнхөө нэрний " Жин" гэсэн үсэгтэй адилхан нам дөлгөн хэвээр өөрийн дуртай дуугаа дуулж, өөрийн хийх сонирхолтой ажлаа хийж, учиргүй их нэр төр мандаж байгаагүй одоод хүрчээ.

     Одоо та бүхэн Юй Жингийн сайн дуулдаг " Лөүланы хүүхэн" гэсэн дууг сонсож байна. 1994 онд Юй Жин энэ дуугаараа төв телевизийн зохиосон залуу дуучдын 6-р том шагналт уралдаанд страдын дууны хэсгийн 2-р шагнал авч, тэр цагаасаа дуу дуулах болсон юм.

     Юй Жин бол уулархаг нутагт төрж өссөн хүүхэд болохоор хархан багаасаа дуу дуулах сонирхолтой байсан юм. Тийм ч учраас их сургуулийн шалгалт өгөхдөө хөгжмийн дээд сургуульд шалгуулан орж, дуулах урь чадварыг системтэй сурчээ. Юй Жингийн хоолой сайн, хоолойн багтац нь өргөн мөртөө тунгалаг гардаг. Хөгжмийн дээд сургуульд 4 жил сурахдаа Юй Жин Итали дуурын дуулах авьяасыг ёстой сайхан сурсан байлаа. Гэвч өөрөө страдын дуунд дур сонирхолтой байсан болохоор эцэст хааш л страдын дууны тавцанд урь чадвараа сорьсон байлаа. 1993 онд Юй Жин дунд сургуулийн дууны багшын ажлаа хаяж, Бээжинд ирээд, нэг талаар ажил хийж, хазуугаар нь сурч, дууны тавцанд гарах аз хайсан байна. Тэр үед би гэрээ маш их сандаг байлаа. Гэвч дуу дуулахын төлөө Бээжинд хоцорсон юм гэж Юй Жин ярьж байв.

1  2  3  4