• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-13 17:37:36    
Ляо Чан юн

CRI

      Ляо Чан юн бол дэлхийн дуурийн тайзанд гялалзаж яваа Хятадын цөөн хэдэн шалгарсан дуучны нэг нь юм.

      Ляо Чан юн дуу заадаг алдарт багш Жөү Сяо янь болон цээл хоолойтой дуучин Лө Вэйгийн шавь байсан бөгөөд 1995 онд магистрын цол хамгаалан Шанхайн Хөгжмийн Дээд Сургуулиас төгссөн юм. 1996 оноос 1997 оны хооронд, Ляо Чан юн нэг л жилийн дотор залгаагаар гурав удаа Францын Toulousc-ын олон улсын дууны 41-р тэмцээн, Placido Domingo-ын дэлхийн дуурийн тэмцээн, Норвегид болсон Вангийн хатан Song Ja-ын олон улсын дууны тэмцээнд тус бүр нэгдүгээр байранд шалгарч, дэлхийн дууны тавцанг доргиулсан юм. Ялангуйяа Placido.Domingo-ын дэлхийн дуурийн том тэмцээнд нэгдүгээр шагал авснаар, Ляо Чан юн Азийн дуучид энэ тэмцээнд шагнал авч үзээгүй түүхийг эцэс болгосон юм. Том мастер Placido.Domingo Ляо Чан юнийг магтаж: " энэ бол миний харсан хамгийн шилдэг аргил хоолойтой дуучин, тэр өөгүй сайхан дуулж, гайхамшигт урь мэргэжилээрээ энэ том тэмцээний тэргүүн шагнал авлаа, тэхэд ер нь тэргүүн шагналыг Европ Америкийн дуучид авч байсан " гэж хэлсэн юм.

      Сүүлийн жилүүдэд Ляо Чан юн дэлхийн олон газраар явж, АНУ, Франц, Япон, Австрали, Англи, Швеци, орвейги, Герман болон ОХУ зэрэг маш олон орон болон дэлхийн чухал уран сайханчид жич хөгжмийн чуулгатай хамтран тоглож байна. Алдарт Вашингтоны Дуурийн Театрын жүжгийн тайзанд анх гарч байгаа Хятадын дуучин болсны хувьд Ляо Чан юнь Америкийн " Кениди Төвийн 2000 оны тоглолтын улиралд" Placido Domingo-тай хамтран Verdi-ын " Trovatore" гэдэг дуурийг хамт тоглоод маш их амжилтад хүрч, сонсогч олныг согтууруулсан юм. " Вашингтон пост сонин" том мастер Доминго болон Ляо Чан юнгийн хамт тоглосон энэ тоглолтын талаар тусгай мэдээлэл хийж тэмдэглэхдээ: " Дэлхийн шалгарсан дуучид цугласан энэ газарт, Хятадын Ляо Чан юнь хамгаас гялалзсан гэрэлт од болж байна. Тэрбээр Verdi-ын дуурийг оновчтой сайхан эзэмшсэнээр, өөрийгөө төрөлхийн Verdi-ын дуурийн дуучин болгож чадсан бөгөөд түүний бүх оюун ухаанаас Verdi-ын цог бадарч байна, түүний бат бэх, уянга сайхан, оргилом айжимт дуу хоолой жич урсам тунгалаг хоолой, өөгүй сайхан урлагын авьяас нь Кенидийн төвийг дахин хөгжөөн баярлуулсан байна. Энэхүү авьяас билигт урлагийн зүтгэлтэн дэлхийн дууны тавцан дахь үнэт эрдэнэ болох юм гэдэгт бид итгэж байн" гэжээ.

      1998 онд Ляо Чан юн Домингоогын урилгаар Токиод хамтран шинэ жилийн концерт зохиож, мөн тэр жилдээ тэр бас Jose.Carrcras-тай хамт шинэхэн ашиглалтад орсон Шанхайн жүжгийн том театрт зориулан тусгай концерт тоглосон юм. Түүнээс дараахан Ляо Чан юн Нью иорк дэхь Carnegie хөгжмийн тэнхимд " Maria Stuarda" гэсэн дуурийн дүрд дуулаад, өө сэв эрэх дуртай Нью иоркын үзэгчдийг дахин баярлуулсан юм. " Нью иорк темес сонин" Ляо Чан юний дуулах урлагийг маш өндөр үнэлж: " энэ бол сүүлийн жилүүдэд манай сонссон хамгийн гоё аргил хоолойн дуу болно" гэж тэмдэглэсэн юм.

      Их мастер Домингоогын хамгаас таашаал хүлээсэн шавь нь болсоны хувьд Ляо Чан юн их мастерийн урилгаар дэлхийн олон газарт тойрон тоглосон юм. 2001 онд тэрбээр дахин их мастер Доминготой хамтран, Кенидийн төвд Offenbach-ын "Хофманы үлгэр" гэсэн дуурийг тоглосон юм. 2002 онд Доминго дахин Ляо Чан юнийг уриж, Францын Парист болсон " Домингогын дэлхийн дуурийн том тэмцээний арван жилийн ойг тэмдэглэх өргөн их ёслолд" дуулуулж, мөн жилд нь Канеги хөгжмийн тэнхим Ляо Чан юнийг урьж, гоцлол дууны концерт тоглуулсан юм.

     Ляо Чан юн өнөө Шанхайн Хөгжмийн Дээд Сургуулийн профессор, дууны факультетийн эрхлэгчээр ажиллаж байна.