• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 11:12:44    
Түвдийн үндэстнүүдийн ард түмний жаргалтай амьдрал амархан ирээгүй. Түүнийг эрхбиш маш их нандигнан үзэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      11-р дүрийн Банчин богд Чойжижав 4-ний өдөр Бээжингийн Үнднстний Соёлын Ордонд "Түвдийн эрт эдүгээ" хэмээх том үзэсгэлэнтэй танилцахдаа, Түвдийн үндэстнүүдийн ард иргэдийн өнөөдрийн жаргалтай амьдрал амархан ирсэн биш, түүнийг эрхбиш маш их нандигнан үзэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

      Уг үзэсгэлэн нь 160 дурсгалт зүйл, 400 гаруй зургаар Түвд бол эртнээсээ аваад Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй хэсэг гэсэн түүхэн бодит хэргийг дахин үзүүлж, 1951 онд Түвд энх тайвнаар чөлөөлөгдсөний дараа, ядуу хоосон байснаасаа баян чинээлэг тийш, эзэрхийллээс ардчилал тийш, хаалттай байдлаас нээлттэй тийш хөгжиж ирсэн агуу их түүхэн замналыг харуулсан байна.

      Үзэсгэлэнтэй танилцсаны дараа, Банчин богд хэлэхдээ, Түвдийн цэцэглэл хөгжил бол төв Засгийн газрын халамжлалын үр дүн, бүх Хятадын ард түмний дорвитой дэмжлэгийн үр дүн, мөн Түвдийн үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Шашны салбарынхан эх орон, шашнаа хайрлах байр суурь баримталж, хууль дүрмийг мөрдөн сахил санваараа сахиж, Түвдийн эвсэг зохицонгуй, тогтвортой, цэцэглэл хөгжил, улс орны эв санааны нэгдлийг хамгаалахад оруулваас зохих хувь нэмрээ оруулах ёстой гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\