Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын жил тутамын ээлжит чуулган 10 хоног чуулж 3-р сарын 14-ны єдєр Бээжинд єндєрлсний дараа Хятадын тєрийн зєвлєлийн Ерєнхий сайд Вэн Зябао хэвлэлийн бага хурал хийлгэж, хятадын болон гадаадын сэтгvvлчидтэй уулзаж, тэд нарын сонирхосон асуултад хариулжээ.
Вэн Зябао хэлэхдээ, 2003 он бол жирын бус нэг жил байсан юм. Бvх Хятадын ард тvмний хvчин чармайлтаар SARS-тай тэмцэх тэмцлийн том ялалт хийж, эдийн засаг, нийгмийн хєгжил илтэд амжилтад хvрлээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2004 онд Хятадын засгийн газарт нvvрлэж байгаа ажлын дотор хамгийн чухал нь эдийн засгаа тогтвортойгоор, нэлээд тvргэнээр хєгжvvлэх явдал болно. Хамгийн бэрхшээлтэй нь хєдєє аж ахуй, хєдєє тосгон, тариачидын асуудал болно. Хамгийн анхаарал тавьж байгаа нь олон тvмний ашиг сонирхолд холбогдсон хэрэг болно. Хамгийн vндсэн зvйл нь єєрчлєлт шинэчлэл хийж, шинийг vvдэн бvтээж, урагшлах явдал болно. Засгийн газар шинэ шалгалтыг даван туулж, ард тvмнийхээ хvсэл найдварыг хvсэрдvvлэхгvй байх итгэл зориг, арга самбаа, хvсэл найдвартай юм гэжээ.
|