
21-р зууны Хятадын 900 сая тариачдын анхны єргєн их наадам-Бvх Хятадын тариачдын биеийн тамир спортын 5-р наадам 10-р сарын 24-ний орой Жянси мужийн И цvнь хотод єндєрлєв.

Долоон єдєр явагдсан бvх Хятадын тарииачдын биеийн тамир спортын 5-р наадмыг Хятадын Хєдєє Аж Ахуйн Яам, Хятадын Биеийн Тамир Спортын Yндэсний Газар, Хятадын тариачдын биеийн тамир спортын нийгэмлэг, Жянси мужийн ардын засгийн газраас зохион байгуулсан. Энэ удаагийн наадамд Тайвань мужийг хамарсан Бvх Хятадын 32 муж, єєртєє засах раион, шууд харьяа хотоос ирсэн 4000-гаад хvн оролцсоноос 2560 нь тамирчин болно. Энэ удаагийн наадамд спортын 155 жижиг тєрєл гарсан байна. Yvнд хєнгєн атлетик, сагсан бємбєг, усанд сэлэлт зэрэг тєрєл байхаас гадна, тєвєг єшиглєх, луут завь уралдуулах, Y шv зэрэг тариачдын соёлын онцлогийг харуулсан спортын тєрєл зvйл ч байгаа.

Тус удаагийн наадмын зохион байгуулах хорооны зєвлєх, Хятадын тариачдын биеийн тамир спортын нийгэмлэгийн дарга Цэнь Яобан сурвалжлагчид хэлэхдээ, тариачдын биеийн тамир спортын ирээдvйн хєгжил маш сайхан байна. Хятад бол дэлхийд тариачдын биеийн тамир спортын наадмыг зохион байгуулж байгаа цорын ганц орон болно. ХКН, Тєрийн Зєвлєлєєс тариачдын биеийн тамир спортоор бие махбодоо чийрэгжvvлэхийг маш чухалд vздэг. Хятадын биеийн тамир спортын vндэсний газраас 2004 оныг хєдєє тосгоны биеийн тамир спортын оноор тогтоосон. Тєвєєс орон нутаг хvртэл хєдєє тосгоны биеийн тамир спортын хєгжлийг маш халамжлан дэмжиж байна. Тариачдын спортын наадмыг сайн зохион байгуулах нь єргєн олон тариачдын спортоор бие махбодоо чийрэгжvvлэх ажиллагааг ахиулахад чухал vvрэг гvйцэтгэхийг практиг vйл ажиллагаа гэрчилж байна. Энэ бол тариачдын биеийн тамир спортын наадам цаашид хєгжихийн vндсэн угтвар нєхцєл болно гэжэ.

Энэ удаагийн тариачдын наадам 6 том онцлогтой байгаа.
1.Гол сэдэв, онцлог, жолоодох vзэл санаа доторхой. Наадмын зохион байгуулах хороо "эв санаа нэгтэй, урагш ахих, соёл боловсон, чинээлэг амьдрал" гэсэн зорилтыг журмалж, Хятадын онцлог, эрэн vеийн онцлог, хєдєє тосгоны онцлогийг харуулжээ.
2. Наадмыг зохион байгуулах ажил эмх цэгцтэй явагдав.
3. Наадмын нээлтийн ажиллагаа сvр далайцтай болж, 900 сая тариачны шинэ дvр тєрхийг харуулсан байна.
4. Уралдаан тэмцээн урагштай явагдаж, гаргасан спортын тєрєл хєдєє тосгоны онцлогийг товойлгосон байна.
5. Халуун дотноор хvлээн авч аятай сайхан хийсэн vйлчилгээ нь сайнаар vнэлэгдэв. 6. Хэвлэл мэдээллийнхэн нь тариачдын єргєн их наадмыг тал бvрээр тусгасан байна.

Тус удаагийн наадмыг зохион байгуулсан И цvнь хотын дарга Ян шяньпин хэлэхдээ, И цvнь хот бол Хятадын тєв баруун бvс нутгийн уламжлалт хєдєє аж ахуйн раион юм. Єєрчлєлт хийх нээлттэй бодлого хэрэгжvvлснээс хойш, нэг, хоёр, гуравдугаар аж vйлдвэрийг тэнцвэртэй хєгжvvлэх талаар маш их дэвшиж, хотжуулалтын байгуулалт тодорхой ахицтай болов. И цvнь хот биеийн тамир спортын хэлбэрийн хот уруу хєгжих хvчин чадалтайг амжилттай зохион байгуулсан энэ удаагийн тариачдын наадам харуулж байна гэжээ. Бvх Хятадын тариачдын биеийн тамир спортын 5-р наадам 7 єдєр vргэлжилж тариачдын наадмын дууллын эгшгээр єндєрлєлєє. Хятадын тариачдын биеийн тамир спортын нийгэмлэгийн дараг Цэнь Яобан наадмын далбааг тариачдын биеийн тамир спортын 6-р наадмыг зохион байгуулах Фv жянь мужийн орлогч дарга Лю Дэчжанд гардуулжээ.

|