Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн тєлєєлєгч Лю Жянчао 6-р сарын 21-ны єдєр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: НYБ-ын дvрэм болон энх тайвангаар зэрэгцэн орших таван зарчмын vндэс дээр Гватемалыг оролцуулсан тєв Америк тив болон Карибийн бvс нутгийн орнуудтай улс хоорондын хэвийн харилцаа тогтооход Хятад улс бэлэн байна. Энэ нь хоёр талын алс хэтийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ.
Хятадын ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн урилгаар Гватемалын эдийн засаг болон худалдааны яамны сайд Маркио Кvйвас тєлєєлєгчид дагуулан 20-ны єдєр Хятадад ирж айлчилж байна гэж Лю Жянчао мэдэгдсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав/
|