
Вашингтонд айлчилж байгаа Хятадын тєрийн зєвлєлийн гишvvн Тан Жяшуань 27-ны єдєр Америкийн тєрийн нарийн бичгийн дарга Кондолезза Райстай уулзсан бєгєєд Амехмк Хятадын харилцааны бvх Америкийн хороо болон Америк Хятадын худалдааны бvх Америкийн хороонд илтгэл хийж Хятад Америкийн бvтээлч хамтын ажиллагааны харилцааг хєгжvvлхэд холбогдуулан дєрвєн зvйлт санал дэвшvvлсэн байна.

Райстай уулзах vе Тан Жяшуань Хятад Америкийн харилцааны сvvлийн жилvvдийн ахицыг идэвхтэй vнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Америкийн хамтын ашиг сонирхол байнга нэмэгдэж, хєгжлийн шинэ боломжид нvvрэлж байгааг шинэ зууны олон улсын байдал болон хоёр орны харилцааны хєгжил харууллаа гэжээ.
Америк Хятадын харилцаа маш чухал. Америк Хятадын удирдагчдын дээд хэмжээний харилцан айлчлал нь хоёр орон олон улсын болон бvс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо гvнзгий солилцоход ашигтай гэж Амсерикийн тал vзэж байна. Америкийн тал нэг Хятад улсын бодлогоо vргэлжилэн баримтлна гэж Райс илэрхийллээ.

Хоёр орны тэргvvн нар энэ онд харилцан амжилттай айлчилах нь Хятад Америкийн харилцааны эрvvл саруул, тогтвортой хєгжхийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Yvний тєлєє хамтаар хvчин чармайлт гаргахад хоёр тал бэлэн байна гэж хоёр удирдагч илэрхийллээ. /Урангоо орчуулж, Цэцэн, Л.Буянтогтох нар хянав/
|