
Ази Номхон далайн бvс нутгийн хvний эрхийн симпозиумийн 13-р хурал 30-ны єдєр Бээжинд эхлэв. Ази Номхон далайн бvс нутгийн 37 улс орон болон олон улсын байгууллагын тєлєєлєгчид уг хуралд оролцож, тус бvс нутгийн болон олон улсын хvний эрхийн ажил vйлсийн хєгжлийн асуудлаар солилцоо хийж хэлэлцсэн байна.
Хятадын Тєрийн Зєвлєлийн гишvvн Тан Жясюань хурал дээр хэлэхдээ, Ази Номхон далайн бvс нутгийн хєгжил нь єнєє тvvхийн зангилаагийн vе шатандаа байж, хvний эрхийн ажил vйлс нь чухал боломж тохиолд нvvрлэж банйа. Бид Ази Номхон далайн бvс нутгийн давуу талыг бvрэн бадруулан, уг бvс нутгийн онцлог байдалд нийцсэн хvний эрхийг ахиулах хамгаалах систем тогтоож, Ази Номхон далайн бvс нутгийн онцлогтой, хvний эрхийн салбарын хамтын ажиллагааны хэв загварыг бvрдvvлэх ёстой гэлээ. НYБ-ын Хvний Эрхийн Хорооны дээд комиссар хатагтай Луиси Абур симпозиумийн нээлтийн ёслол дээр vг хэлжээ. (О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав)
|