Олон улсын услалт, ус залах хорооны олон улсын ус залалтын 19-р хурал сvvлийн vе Бээжинд болсон байна. Хятадын ерєнхий сайдын орлогч Хуй Лян юй хурал дээр хэлэхдээ: Хятад улс хєдєє аж ахуйг vндэс суурь болгох байр сууриа vргэлжлэн бэхжvvлэн эрчимжvvлж, хєдєє аж ахуйн хєгжлийг ихээр дэмжиж, хєдєє аж ахуйн орчин vеийн хєгжил болон хєдєє тосгоны байгуулалтыг тvлхэн ахиулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад улс єєрийн хvчиндээ тушиглэн 1 тэрбум 300 сая гаруй хvн амын хоол хувцасны асуудлыг зохицуулж, дэлхийн vр тарианы аюулгvй байдлыг баталгажуулах, тогтвортой хєгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулснаар олон улсын хамтын нийгэмлэгийн єргєн их vнэлэлт сайшаалыг хvлээсэн байна гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|