Хятад улс олон улсын солилцоогоор дамжуулан шинжлэх ухааны судалгааны тvвшнээ дээшлvvлэхийг хvсч байна гэж Хятадын шинжлэх ухаан техникийн яамны орлогч сайд Ма Сvндэ 19-ний єдєр Бээжинд эхэлсэн олон улсын шинжлэх ухаан техникийн хvрээлэнгийн нийгэмлэгийн дэлхийн 22-р их хурал дээр илэрхийлсэн байна.
Ма Сvндэ хэлэхдээ, Хятадын засгийн газар олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг идэвхтэй хєгжvvлэн ахиулсаар ирсэн юм. Хятад улс єнєє 152 улс орон, газар нутагтай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна гэжээ.
1992 оноос хойш Хятадын дээд шинжлэх ухаан техникийн районы эдийн засгийн гол гол vзvvлэлтийн жилийн дундаж нэмэгдлийн хэмжээ 30% -иас давсан байна. Дээд шинжлэх ухаан техникийн аж vйлдвэрийн районы vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvн Хятадын додоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvнд 5 хувь гаруйг эзэлж байгаа юм байна. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|