Эрдэмтэд, сурвалжлагч, арын албны ажилтад нийт 50 гаруй хvнээр бvрэлдсэн Хятадын шинжлэх ухааны академийн хєх шилын шинжилгээний хэсэг хєх шилийн хvн амьтангvй нутагт очиж сар хагсын шинжилгээ хийхийн зэрэгцээ хvн тєрєлхтєн анх удаа хєх шилын гол нутгаар яваж єнгрєх аугаа vйлсийг биелvvлхээр 20-ны єдєр мордсон байна.
Шинжилгээний хэсэг Тvвдийн тєв Лахс хотоос мордож, хамгийн сvvлд нь Хєхнуурын мужын Голмод хvрэх юм байна. Энэ шугам дээр тєрєл бvрийн цаг агаарын бvс болон галт уул, халуун рашаан, єндєрлєг газар, мєсєн хєндєй, цэвдэг хєрєс зэрэг олон зvйлийн газар зvйн хэлбэр байдаг юм байна.
Хєх шил нь Хєхнуур мужийн харианд байж, зvvнш барууншаа 400 km, ємнєш хойшоо 280 km байдаг. Хєх шил бол дэлхий дээр vлдэж байгаа балар эртний мєртєє бvрэн хадаглагдаж байгаа экологийн ховор орчин ахуй юм. / Хvчит орцуулж, Цэцэн хянав/
|