Хятадын тєрийн зєвлєлийн гишvvн хатагтай Чэн Жили тун саяхан Ляонин мужид ажиллахдаа, ажил мэрэгжилийн боловсролыг ихээр хєгжvvлж, мэрэгжилийн боловсон хvчний нєєц баялагийг тvргэвчилэн нээн хєгжvvлэх явдал бол Хятадын ажлаар хангах болон ажлаар дахин хангах ажлыг ахиулах чухал арга хэмжээ мєн гэж онцолсон байна.
Ажил мэрэгжилийн боловсролын ажил байдалтай танилцах vе Чэнь Жили хэлэхдээ, ажил мэрэгжилийн боловсролыг хєгжvvлэх нь иргэдийн мэдлэг боловсролыг бvх талаар дээшлvvлэн, Хятадын хvн амын асар их дарамтыг хvн хvчний нєєц баялагийн давуулаг болгож, улс орны цогцолбор хvчин чадлыг дээшлvvлэх чухал арга зам мєн гэжээ. Арга хэмжээ авч, ажил мэрэгжилийн боловсролоор дамжуулан хот орж ажил хийж байгаа тариачдын ажил мэрэгжилийн чадварыг дээшлvvлэн, хєдєє тосгоны ажиллах хvчийг зvй зохистой алхам дараатай шилжvvлэх болон таричдыг ядууралаас ангижруулан чинээлэг амьдралтай болгохыг тэрээр холбогдох салбарт хvссэн байна. Холбогдох салбар ажил vгvйдсэн хvмvvсийг олон зvйл хэлбэрийн ажил мэрэгжилийн бэлтгэл дамжаанд хамруулж, тэдний ажлаар хангагдах чадвар болон ажлын чадварыг дээшлvvлэхийг тэрээр мєн шаардсан байна. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|