Долоо хоног vргэлжилсэн "12.13—Хятадыг тvрэмгийлсэн Япон цэргийн Нань жингийн их хядлагын тvvхийн vзэсгэлэн" 25-ны єдєр Y ханьд хаалтаа хийлээ, тус vзэсгэлэнтэй 80 мянга гаруй ард иргэд танилцсан байна.
Тус vзэсгэлэн нь 600 гаруй тvvхийн гэрэл зураг болон 750 гаруй ширхэг бичиг дурсгалын зvйл, тvvхийн материалаар, 1937 оны 12-р сарын 13-ны єдєр, Хятадыг тvрэмгийлсэн Япон цэрэг Хятадын тэр vеийн нийслэл Нань жинг эзэлсэнийхээ дараа vйлдсэн туйлын харгис хэрцгий их хядлага болсон байдлыг харуулсан байна. Бараг 300 мянган Хятад хvн их хядлагад хєнєєгдсєн байна.
Туйлын харгис хэрцгий хядлага хийсэн тvvх нь хvн болгоны зvрхийг шимшрvvлж байлаа. Нэрт тvvхч ноён Жан Кайюань vзэсгэлэнтэй танилцсаныхаа дараа хэлэхдээ, vзэсгэлэн нь доромжлогдож байсан тvvхийг дахин харуулж, Хятадын ард тvмэн эх орноо нэн хvчирхэг болгохыг цаашид урамшуулж байна, vvний зэрэгцээ, ийм гунигт тvvхийг давтахгvй байж, vеийн vедээ найрсаг байхыг Хятад Япон хоёр орны ард тvмэнд сэрэмжлvvлсэн байна. (Буян орчуулж, Пэрлаймаа хянав)
|