Хятадын сангийн яамны сайд Жинь Рэньчин 25-ны єдєр Вашингтонд эхэлсэн Дэлхийн банк болон олон улсын валютын сангийн байгууллагын нэгдсэн хєгжлийн хорооны 72-р хурал дээр хэлэх vгээ бичгээр тарааж, талууд хєгжлийн хамтын ажиллагаагаа эрчимжvvлж, мянганы хєгжлийн зорилтоо биелvvлхийг уриалсан байна.
Жинь Рэньчин хэлэхдээ, Африкийн ядуурлыг бууруулах нь дэлхий нийтээрээ мянганы хєгжлийн зорилтыг биелvvлэхэд тун чухал юм. Олон улсын хамтын нийгэмлэгээс цаг тухайд нь хvрэлцхvйц хєгжлийн хєрєнгє мєнгєний туслалцааг Африкт vзvvлэх нь мянганы хєгжлийн зорилтыг биелvvлэх зангилаа асуудал мєн.
Дэлхийн банк зэрэг олон улсын санхvvгийн байгууллагууд Африкийн улс орнуудад туслалцаа vзvvлэх амлалтаа биелvvлэх хэрэгтэй байна гэжээ. (Буян орчуулж, Пэрлаймаа хянав)
|