Хятадын ардын банкийн дэд ерєнхийлєгч, улсын гадаад валютын ажлыг удирдах газрын дарга Хv Сяо-лянь 25-ны єдєр Америкийн Вашингтонд олон улсын валютийн сангийн байгууллага болон дэлхийн банкийн жил тутмын хуралд оролцсон хугацаандаа юаний ханшийн механизмын єєрчлєлт зэрэг холбогдох байдлыг танилцуулсан байна.
Хv Сяо-лянь хэлэхдээ: ерєнхийд нь vзвэл, юаний ханшийн шинэ механизмыг хэрэгжvvлсэн хоёр сар гаруйн турш, олон талын vйл ажиллагаа нэлээд тогтуун байна. хойшид Хятадын тал санаачлагатай, хяналтдаа авч чадахуйц арга хэмжээ авч, юаний ханшийн бvрэлдэн тогтсон механизмыг боловсронгуй болгож, зах зээлд чиглэсэн, юаний ханшийн нэн уян хатан дvрмийг боловсронгуй болгож, юаний ханшийг нэн зvй зохистой, тэнцvvртэй тvвшинд тогтуун байлгах болно гэжээ. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|