Хятад Улсын дарга Ху Жиньтао 9-р сарын 26-ны єдєр Бээжинд Оросын холбооны Хурлын зєвлєлийн дарга Сергей Мироновтой уулзах vедээ хэлэхдээ, Оросын талтай зохицуулгаа цаашид эрчимжvvлж, нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны чухал тєслийг найдваржуулан, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцааг нэн их амжилтад хvргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
БХАТИХ хийгээд Оросын парламентийн дээд доод танхим-холбооны хурал болон Тєрийн дум 25-ны єдрєєс тогтмол хугацаатай харилцааны мехнизимээ тал бvрээр эхлvvлнэ. Yvнтэй холбогдуулан Ху Жиньтао хэлэхдээ, энэ бол хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны чухал vр бvтээл мєн, бас ч хоёр талын хамтын ажиллагаанд шинэ суваг нээж єгч байна гэжээ. БХАТИХ болон Оросын Холбооны зєвлєл нь шинээр тогтоосон харилцааны мехнизмээ гvйцэд ашиглаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцааны гvнзгий хєгжлийг тvргэтгэн ахиулахад шинэ хvчин чармайлт гаргахыг тэрээр уриалсан байна. (Ч.Гантємєр орчуулж, Пэрлаймаа хянав)
|