Хятадын тєв банкны орлогч ерєнхийлєгч, Гадаад Валютын Хэрэг Эрхлэх Yндсний Газрын дарга хатагтай Хv Шяо-лянь саяхан Америкт болсон олон улсын мєнгєн гvйлгээний хурал дээр хэлэхдээ, Хятадын тєв банк 23-ны єдєр юаний ханшны удирдлагын бодлогодоо тохируулалт хийсэн нь єнєєгийн хэрэгжvvлж байгаа юаний ханшны бvрэлдлийн механизмыг єєрчлєєгvй, банкууд хоорондын валютын зах зээл дэх юаний ам.доллартай харьцах ханшны бvрэлдлийн механизм болон хэлбэлзэлийн хэмжээ хэвээр байх болно гэжээ.
Тэр бас хэлэхдээ, энэ удаагийн тохируулалт бол юаний ханшны удирдлагын механизмын техникийн чанартай нэг арга хэмжээ юм. Алс хэтийн vvднээс авч vзвэл, энэ нь мєнгєний ханшны бvрэлдлийн явц дахь зах зээлийн vvргийг дээшлvvлэхэд ашигтай байж, мєнгєн гvйлгээний байгууллага болон vйлдвэр аж ахуйн нэгжийн валютын эрсдэлийн ажил хэргийг удирдахад дєхєм болох юм гэлээ. (О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав)
|