Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн тєлєєлєгч Чин Ган 29-ний єдєр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр, Японы ерєнхий сайдын Ясукуни сvмд мєргєх тухай битvvгээр хэлсэн vгэнд холбогдуулан сэтгvvлчийн асуултанд хариулсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, Японы ерєнхий сайд Коизуми энэ жилд багтаан ясукvни сvмд мєргєнє, Ясукvни сvмд мєргєхийг Хятад улс эсэргvvцэж байгаа нь улс тєрийн шалтгаанаас болсон юм, Японы улс тєрийн нєлєєгєє єргєтєхийг Хятад улс хvсэхгvй байна гэж илэрхийлсэн байна.
Yvнд холбогдуулан Чин Ган хэлэхдээ, Японы удирдагч Ясукvни сvмд мєргєхийг Азийн ард тvмэн эсэргvvцэж байгаа нь тэнд дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахиж байгаагаас болсон юм. Эдгээр дайны гэмт хэрэгтэн нь милитаризмийн дайны хохирлыг амссан олон орны ард тvмний цусаар гараа бялдсан байдаг. Японы ерєнхий сайд дайны гэмт хэрэгтэнд мєргєх нь хохирогч орны ард тvмэнд ямар санагдах вэ гэдэг нь мэдээжийн хэрэг юм гэжээ. /Баатар орчуулж О.Дарамбаза хянав/
|